Баянгол-Агропаркд 1000 мод тарина

Мэдээг хуваалцах

Баянгол дүүрэг нь 2018 онд БНСУ-ын Сөүл хотын Сондун дүүрэгтэй хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан. Энэ хамтын ажиллагааны хүрээнд олон ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Хоёр дүүргийн хоорондын хэлэлцээрийн дагуу Сондун дүүргийн Засаг дарга Чон Вон О болон албаны хүмүүс 8.01-08.05-ны хооронд Баянгол дүүрэгт  айлчлаллаа.

Энэ удаагийн уулзалтын гол зорилго нь Банягол агропарк ОНӨТҮГ-т 15,000 мкв талбайд 1000 мод тарьж, “Сондун төгөл”-ийг гурван жилийн хугацаанд байгуулахаар боллоо. Агаарын бохирдол Улаанбаатар хотын нэгдүгээр асуудал болоод байгаа энэ үед Баянгол Агропаркт 1000 мод тарьсанаар эрүүл орчин бүрдэж, агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурна гэж үзэж байна.

Баянголын Уушиг гэж нэрлэгддэг Баянгол-Агропарк нь дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 50 га газар бүхий талбайд ногоон байгууламж байгуулж, иргэдийн амралт, чөлөөт цагаа тохилог орчинд өнгөрүүлэх, экологийн сургалт явуулах зорилготой орон нутгийн өмчит улсын төсөвт үйлдвэрийн газар юм. Тус газарт мэргэжлийн агрономичид ажилладаг учраас Сондун төгөл маань найдвартай хүмүүсийн гарт амжилттай ургах юм.

Баянгол-Агропарк ОНӨТҮГ нь иргэдэд ногоон байгууламжын талаар зөвлөгөө өгөх, модны тайралт таналт, мод, бут, сөөг, зүлэг болон цэцэг үржүүлэх,  гадна тохижилт хийх талаар зөвлөгөө өгч сургалт зохион байгуулдаг юм.