ИРГЭД, ОЛОН НИЙТЭД АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЛЭГ ТЕХНОЛОГИЙГ СУРТАЛЧЛАХ АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Мэдээг хуваалцах

Тус аян нь дүүргийн ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн шинжлэх ухаан технологи, инновацыг нэвтрүүлэх, шинэ санаа, шилдэг технологийг дэмжих,  сурталчлах, ахуйн үйлчилгээний ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшинг дээшлүүлэх, хэрэглэгчдийн хэрэглээний зөв дадлыг төлөвшүүлэх зорилготой юм.

Дүүргийн иргэд, олон нийтийн дунд ахуйн үйлчилгээний шинэлэг технологийг сурталчлах аяныг 2019 оны 07 дугаар сарын 03-наас 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулагдана.

Нийслэлийн ахуйн үйлчилгээний салбарт шинжлэх ухаан технологи, инновацыг нэвтрүүлэх, шинэ санаа, шилдэг технологийг сурталчилах, үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлж ажилласан 3 аж ахуйн нэгжийг шалгаруулна. Үүнд:

            1 дүгээр байр /1 аж ахуйн нэгж/- өргөмжлөл 1.000.000 төгрөг

            2 дугаар байр /1 аж ахуйн нэгж/-өргөмжлөл 600.000 төгрөг

            3 дугаар байр /1 аж ахйн нэгж/- өргөмжлөл 300.000 төгрөг тус тус шагнана.

Дүүргийн аж ахуйн нэгжүүдийг идэвхи, санаачлагтай оролцохыг уриалж байна.