“ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОЁЛ 5S-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Мэдээг хуваалцах

Энэхүү аян нь Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ой “Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ-2020” Нийслэлийн дэд хөтөлбөрийн зорилтын хүрээнд худалдаа, хоол үйлчилгээний газруудад “Үйлчилгээний соёл 5S” нэвтрүүлж худалдаа үйлчилгээний чанар, соёл,өрдсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Худалдаа, хоол үйлчилгээний газруудад “Үйлчилгээний соёл 5S-ийг хэрэгжүүлэгч шилдэг байгууллага” аяныг 2019 оны 07 дугаар сарын 25-наас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулна.