“Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг” Баянгол дүүрэгт явагдаж байна

Мэдээг хуваалцах

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоол, “Улсын үзлэг зохион байгуулах тухай”, Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамжийн дагуу “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг” Баянгол дүүргийн ЗДТГ-т  2019.09.04-06-ны өдрүүдэд явагдаж байна.

Уг үзлэг Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр "Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт", "Албан хэрэг хөтлөлт", "Байгууллагын архивын ажил",  "Архив албан хэрэг хөтлөлтөд мэдээллийн технологи нэвтрүүлсэн байдал" гэсэн 4 чиглэлээр явагдаж байна.