“ХОТОО ЦЭВЭРЛЭХ УГААХ ӨДӨР” БОЛНО

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд аж ахуй нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Цэвэх агаартай автомашингүй өдөр” арга хэмжээг тохиолдулан дүүргийн хэмжээнд “Хотоо цэвэрлэх, угаах өдөр” бүх нийтийн их цэвэрлэгээг 9 дүгээр сарын 14, 15-ны амралтын өдөр зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын захирамж гарлаа. Иргэд аж ахуй нэгж та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.