БАЯНГОЛ ДҮҮРЭГ АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Мэдээг хуваалцах

Ахмадын баярын өдрийг тохиолдуудан Баянгол дүүргийн удирдлагууд тус дүүргээс гавьяаны амралтандаа гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Жил бүр зохион байгуулагддаг уг арга хэмжээнд дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Тамгын газрын дарга Д.Дэлгэрмаа болон бусад албаны хүмүүс оролцож удах болох ахмадын баяр мэнд хүргэлээ.

НҮБ-аас анх 1990 онд ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэр гаргаснаар олон орон жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмад настнуудаа баярлуулах, хүндлэх, эрх ашгийг нь хамгаалах арга хэмжээг зохион байгуулдаг болсон түүхтэй.

Харин Монгол Улс 1992 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн ахмад настны баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна.