БАЯНГОЛ ДҮҮРЭГ БОЛОВСРОЛЫН САЛБАРТ 60 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙВ

Мэдээг хуваалцах

Дэлхийн багш нарын баяр 25, Монголын багш нарын 53 дахь удаагийн баярыг тохиолдуулан Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэстэй хамтран “Улаанбаатар Паласд” дүүргийнхээ багш, сурган хүмүүжүүлэгч нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Уг хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, БГД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд, БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа, ИТХ-ын дэд дарга Б.Бурмаа, П.Цэцэгмаа, Засаг даргын орлогч Э.Батбилэг Ж.Бямбадорж, БГД-ийн Тамгын газрын дарга Д.Дэлгэрмаа болон цэцэрлэг, сургуулийн удирдлага, багш, ажилчид оролцлоо.

 

Баянгол дүүрэг өнгөрсөн 4 жилд нийт 37,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 8 сургуулийн өргөтгөлийн барилга, 3 сургуулийг шинээр барьж ашиглалтад оруулсан бөгөөд зарим сургуулийн барилгын ажил шинээр хийгдэж байна. Түүнчлэн 22,9 тэрбум төгрөгөөр 7 шинэ цэцэрлэг, 5 цэцэрлэгийн өргөтгөлийг барьж ашиглалтад оруулаад байгаа бөгөөд зарим цэцэрлэгийн барилгын ажил мөн хийгдэж байгаа юм.

Дүүргийн удирдлагууд нийт багш нарт багш нарын баярын мэнд хүргэж, боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа шилдэг багш нар, байгууллагуудыг шагнаж урамшууллаа.

Баянгол дүүрэг “ Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн ЕБС, цэцэрлэгүүд уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж хүүхдийн боловсролоос гадна эрүүл мэндэд түлхүү анхаарч ажиласан байна.

“Баянгол Боловсрол-2020” дэд хөтөлбөрийн хүрээнд Сургалтын эрүүл аюулгүй, таатай орчныг бүрдүүлэн, боловсролын чанар хүртээмжийг сайжруулж, эх оронч бүтээлч сэтгэлгээтэй зөв хөгжил төлөвшилтэй иргэнийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, амжилт бүтээлээрээ манлайлан дүүргийн ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭР шалгарсан байгууллагууд:
1. БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ ЦЭЦЭРЛЭГ”-ээр
Дагвын Долгорсүрэн эрхлэгчтэй Баянгол дүүргийн 262 дугаар цэцэрлэгийн хамт олон,
2. БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ СУРГУУЛЬ”-аар
Юрагийн Энхтуул захиралтай Баянгол дүүргийн 51 дүгээр сургуулийн хамт олон,
3. БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН “ХҮҮХЭД, ГЭР БҮЛД ЭЭЛТЭЙ ЦЭЦЭРЛЭГ”-ээр
Б.Баттуяа эрхлэгчтэй Бөмбөөхөн цэцэрлэгийн хамт олон,
4. БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН “ХҮҮХЭД, ГЭР БҮЛД ЭЭЛТЭЙ ЦЭЦЭРЛЭГ”-ээр
Мишигдоржийн Оюунбилэг эрхлэгчтэй Баянгол дүүргийн 47 дугаар цэцэрлэгийн хамт олон,
5. БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ”-аар
Одхүүгийн Мөнхзаяа захиралтай Баянгол дүүргийн Сэтгэмж цогцолбор сургуулийн хамт олон,
6. БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ ЦЭЦЭРЛЭГ*-ээр
Содномпилын Уламбаяр эрхлэгчтэй Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгийн хамт олон,
7. БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ-аар
Сүхээгийн Энхтуяа захиралтай Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн, шатрын төрөлжсөн сургалттай нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн хамт олон тус тус шалгарлаа.
Хүндэтгэлийн арга хэмжээнд урлаг соёлын алдартай уран бүтээлчид ирж ая дуугаа өргөсөн бөгөөд Монгол улсын хѳдѳлмѳрийн баатар, Ардын жүжигчин Зангад гуай "Багшаа дуулья" дууг 53 дахь жилдээ дуулж, хүрэлцэн ирсэн багш нарт баяр дээр баяр нэмсэн юм.