2018 ОНЫ ХОЁРДУГААР ЭЭЛЖИНД БАЯНГОЛ ДҮҮРГЭЭС ТАТАГДСАН ЦЭРГҮҮД ХАЛАГДАН ИРЛЭЭ

Мэдээг хуваалцах

Жил бүр эх орныхоо төлөө эр цэргийн албыг хаахаар ээж аавын олон хөвгүүд хугацаат цэргийн албыг хаадаг. Тэгвэл 2018 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Баянгол дүүргээс цэргийн албанд мордсон цэрэг эрс халагдан ирж, эцэг эх, элгэн садантайгаа уулзлаа. Энэхүү арга хэмжээг Баянгол дүүргийн Цэргийн штаб дүүргийн долоон давхарт хурлын зааланд зохион байгуулж, халагдан ирсэн цэргүүдэд Баянгол дүүргийн Засаг даргын дурсамж гардууллаа.

Мөн дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн цэргүүүдэд цаашид хөдөлмөр эрхлэхэд нь туслах үүднээс ажилд зуучлах, залуучуудад зориулсан үнэ төлбөргүй сургалтын тухай дэлгэрэнгүй зөвлөмж, мэдээлэл өгсөн юм.

Эх орныхоо батлан хамгаалах ариун үйлст гар бие оролцон, хугацаат цэргийн албыг нэр төртэйгээр хамгаалан ирсэн цэргүүддээ талархал илэрхийлье.