ЭХ ОРОН 8 ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Мэдээг хуваалцах

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн дэд хөтөлбөр болох “Эх орон-36” Хүүхэд хөгжлийн хөтөлбөр амжилттай хэрэгжсээр байна.

Энэ удаа эх орон-8 хөтөлбөр Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчид хамрагдлаа. Энэ хөтөлбөрөөр хүүхдүүдэд ямар нэгэн осол гамшгийн үед өөрийгөө болон бусдыгаа хамгаалах, бие даан амьдрах чадвар зэрэгт сургадаг онцлогтой. Хөтөлбөрийн нээлтэд Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, ДИТХ-ын дэд дарга Б.Бурмаа, дүүргийн зургаадугаар хорооны засаг дарга С.Мягмарсүрэн, болон Баянгол дүүргийн хүүхдийн зуслангийн багш нар оролцлоо. Энэ үеэр тус сургуулийн найрал дууны баг мэндчилгээ дэвшүүлсэн юм.