БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОХИД АНХДУГААР ЧУУЛГАНАА ХИЙЛЭЭ

Мэдээг хуваалцах

Хүүхэд залуусын зөв төлөвшил, сайн боловсрол, эерэг хандлага нь Монгол Улсын ирээдүйн хөгжлийн суурь билээ. Ялангуяа өсвөр насны охидын үзэл бодол, хүмүүжил бол улсын бодлогын түвшинд анхаарах ёстой үнэт зүйлийн нэг юм. Тиймээс Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, “Охидын түүх” ТББ-ын санаачилгаар Баянгол дүүрэг дэх ЕБС-ийн 10-12-р ангийн охидын дунд  ”Хөгжлийн чуулган”-ыг 10 дугаар сарын 13-ны өдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгууллаа.

Энэхүү чуулганд Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Монгол улсын ерөнхийлөгчийн хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, ДИТХ-ын дэд дарга Б.Бурмаа нар оролцож охидуудтай чин сэтгэлийн яриа өрнүүлж, охидыг өөртөө итгэлтэй, зөв хандлагатай, дэлхийн иргэн болох талаар мэдээлэл солилцлоо.

 Нийгмийн орчинд охидын эрх хамгааллыг бэхжүүлэхэд тулгарч буй асуудлуудыг охидын оролцоонд тулгуурлан гаргаж ирэх замаар эцэг эх, нийгмийн байгууллагууд, нийгмийн ажилтан, охидын зөвлөлтэй хамтран тэдгээрийг шийдвэрлэх арга замыг хайсан энэхүү чуулганд 900 гаруй охидууд оролцсон юм.