НИЙСЛЭЛИЙН 2019 ОНЫ ШИЛДЭГ ХОРОО, ШИЛДЭГ ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫН БАГ ШАЛГАРУУЛАЛТАНД БАЯНГОЛ ДҮҮРЭГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Мэдээг хуваалцах

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас жил бүр шилдэг хороо, шилдэг хэсгийн ахлагч нарын багийг шалгаруулах уралдааныг зохион байгуулдаг. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, хороодын албан хаагчдыг чадавхжуулах, мэдээллийн бодит байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын үйл ажиллагааг чиглүүлэх  зорилготой тус уралдаанд Баянгол дүүрэг амжилттай оролцсон юм.

 Нийслэлийн 2019 оны “Шилдэг хороо, Шилдэг хэсгийн ахлагч нарын баг” шалгаруулах болзолт уралдаанд 9 дүүргийн 152 хороо оролцсон юм.

10 дугаар сарын 23-ны өдөр шалгарсан хороо, хэсгийн ахлагч, аж ахуй нэгж байгууллагуудад шагналыг нь гардууллаа. Үүнд Баянгол дүүргээс 16, 23, 14, 8 дугаар хороод тус тус шалгаран дараах амжилтыг үзүүллээ.  

 Тухайлбал:

  1. Шилдэг хэсгийн ахлагч нарын баг- Баянгол дүүргийн 23-р хороо 2 ДУГААР БАЙР, өргөмжлөл, мөнгөн шагнал
  2. Шилдэг хэсгийн ахлагч нарын баг- Баянгол дүүргийн 8 болон 14-р хороо өргөмжлөл, мөнгөн шагнал
  3. Шилдэг хороо- Баянгол дүүргийн 8 дугаар хороо ТУСГАЙ БАЙР, өргөмжлөл мөнгөн шагнал
  4. Шилдэг хороо- Баянгол дүүргийн 14, 16 дугаар хороо өргөмжлөл мөнгөн шагнал тус тус шагнагдан амжилттай оролцлоо.