БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ШУУРХАЙ ШТАБ 24 ЦАГААР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Мэдээг хуваалцах

ДҮҮРГИЙН ГЭР ХОРООЛОЛ БҮХИЙ ХОРООДОД УГААРЫН ХИЙНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ДУУДЛАГА МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАНГУУЛАХ, САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ЗӨВ ХЭРЭГЛЭЭГ ЗӨВЛӨМЖ ХЭЛБЭРЭЭР ХҮРГЭХ, МӨН МУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 62 ДУГААР ТОГТООЛЫН ДАГУУ ТҮҮХИЙ НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭГ ХОРИГЛОХ ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАХ ТАЛААР ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ДЭЭР ДҮҮРГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС, ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС, БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ГАЗАР, ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДЭЛ, ХОЛБОГДОХ ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДААС БҮРДСЭН 24 ЦАГИЙН ШУУРХАЙ ШТАБ БАЙГУУЛАГДАВ.

МӨН ГЭР ХОРООЛОЛ БҮХИЙ ХОРОО ТУС БҮРТ ЗӨВЛӨМЖ ТАРААХ, ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАХ АЖЛЫН ХЭСГҮҮДИЙГ ТОГТМОЛ АЖИЛЛУУЛЖ ЭХЛЭЭД БАЙНА.