БАЯНГОЛ ДҮҮРЭГ ЭКО ЦЭГТЭЙ БОЛЛОО

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 14-р байр, 1 дүгээр хорооны 6-байранд хог ангилан ялгах “ЭКО ЦЭГ” байгуулан туршиж эхэлээ.

Иргэд оршин суугчдад хогоо хэрхэн зөв ангилан ялгах, овор хэмжээг нь багасгах, эко цэгийг зөв ашиглах талаар Баянгол дүүргийн тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ж.Ганболд, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн ТББ-ын тэргүүн н.Нямдорж нар сургалт мэдээлэл орлоо.

Энэхүү эко цэгийг байршуулсанаар иргэд дахивар хаягдал буюу цаас, хуванцар сав, шил лаазаа ялган хаяж, бусад ахуйн хог хаягдлаа бункерт хийснээр тээвэрлэж устгах хог хаягдал 50-70 хувиар буурч, ачих хугацаа ердөө 10-15 минут болж, ачих тээвэрлэх хүчийг хэмнэж байна.

Түүнчлэн өмнө нь бункерт үүссэн хогийг хүрздэж ачдаг байсан бол одоо татаж гаргаж ирээд шууд ачих боломжтой болсон юм.