БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БУЙ ИРГЭД БОЛОН АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД !!!

Мэдээг хуваалцах

Шинэ төрлийн Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр Баянгол дүүргийн Засаг даргын А/71 дүгээр захирамж, Онцгой комиссоос ирүүлсэн зөвлөмж, үүрэг даалгаврын хүрээнд БГД-ийн ЗДТГ-аас иргэн, аж ахуй нэгжүүдэд дараах шаардлагыг хүргүүлж байна.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд албан хаагчид, тэдгээрээр үйлчлүүлэгчдэд дараах шаардлагыг тавьж байна

-Иргэд, үйлчлүүлэгчдийг гараа халдваргүйжүүлэх нөхцөлөөр хангах,

 -Амны хаалтын хэрэглээг хэвшүүлэх 

-Аж ахуй нэгжүүд дотооддоо цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулах

-Ариутгал халдваргүйжүүлэлтийгтусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар тогтмол хийлгэх

-Коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хэвлүүлэн иргэд, олон нийт, байгууллага аж ахуйн нэгжүүддээ хүргэж байх

-Мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж мэдээллийг тогтмол, шуурхай байгууллагын цахим хуудас болон олон нийтийн сүлжээгээр түгээх зэрэг арга хэмжээг тогтмол авч халдварт өвнөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч ажиллана уу.

Үйл ажиллагаа эрхэлж буй иргэд болон аж ахуй нэгж дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд холбогдох арга хэмжээг авах болно.

#КОРОНАВИРУСЭЭС_ХАМТДАА_СЭРГИЙЛЦГЭЭЕ