БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАВ

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Онцгой комиссын өнөөдрийн /2020.02.28/ хуралдаанаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ.
Дүүргийн ОБХ, Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн хэлтсийн удирдлагууд сар шинийн өдрүүдэд үүссэн нөхцөл байдлыг танилцуулав.

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан 270 гаруй ААН, байгууллагад мэдэгдэл хүргүүлсэн байна.
Баар, рестораныг хаасан ч шөнө, оройн цагаар ахуйн хүрээний архидалт ихэссэнийг Цагдаагийн байгууллага мэдээллээ. Улмаар энэ нь гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэхэд нөлөөлж өнгөрсөн амралтын өдрүүдэд уг төрлийн 130 гаруй дуудлага хүлээн авсан байна.

2020.03.30 хүртэл дүүргийн Онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах бөгөөд энэ хугацаанд комиссын гишүүд, алба хаагчид чиг үүргийн дагуу хариуцлагатай ажиллахыг Онцгой комиссын дарга С.Одонтуяа үүрэг болголоо.