БАЯНГОЛ ДҮҮРГИЙН “АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” - СОШИАЛ УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

Мэдээг хуваалцах

Дэлхийн улс орнуудад шинэ төрлийн коронавирус дэгдсэнтэй холбогдуулан их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосонтой хаасан. Гэсэн хэдий ч Баянгол дүүргийн  Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсээс хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв өнгөрөөх, чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх, эрсдлээс сэргийлэх зорилготой дүүргийн хүүхдүүдийн дунд 2020 оны 03 дугаар сарын 18-04 дүгээр сарын 15 хүртэл “Аз жаргалтай гэр бүл” сошиал уралдааныг зохион байгуулсан билээ. Тус уралдаанд 119 хүүхэд идэвхитэй оролцоо.

Уралдааны ялагчид:

  • 2-5 нас /гар зургийн уралдаан  1дүгээр байр А.Ариунзаяа ,2 дугаар байр А.Энх-Уянга, 3 дугаар байр А.Энх-Учрал /
  • 6-10 нас /шүлгийн уралдаан 1 дүгээр байр Б.Хэрлэн, 2 дугаар байр М.Жаргалзаяа, 3  дугаар байр О.Амгаланбаатар /
  • 11-14 нас /зохион бичлэгийн уралдаан 1 дүгээр байр Б.Намуунзул, 2 дугаар байр С.Баянзаяах, 3 дугаар байр Г.Зандаргира/ 
  • 15-18 нас /эссэ бичлэгийн уралдаан/ 1 дүгээр байр А.Болорцоморлиг, 2 дугаар байр З.Анхилуун, 3 дугаар байр М.Жаргалбат нар амжилттай оролцлоо

Дэлхий нийтээрээ COVID-19 цар тахлын хүнд үеийг туулан өнгөрүүлж байгаа энэ цаг үед хамтдаа бүгдээрээ хайртай дотно хүмүүсээ эцэг эхээ хүндэтгэн дээдлэх, ардын уламжлал, ёс заншил, өв соёлоо ухааран дээдлэх, судлан шинэжилж, хадгалан үлдээх, сайхан ирээдүйгээ өөрийн төсөөлөл, сэтгэлээсээ дүрслэн бүтээн оролцсон нийт хүүхдүүддээ баярлалаа.