ЦАР ТАХЛЫН НӨХЦӨЛД АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛИЛТЫГ НЭЭВ

Мэдээг хуваалцах

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 33-р тушаалын дагуу "COVID-19"-ийн халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ" дадлага сургуулилт өнөөдөр эхэллээ. Баянгол дүүргийн Онцгой комиссын дарга, гишүүд бэлэн байдлыг хангаж, өгөгдсөн чиг үүргийн дагуу ажиллаж байна.

Сургуулилтын үйл ажиллагаа 3 хоног үргэлжилэх бөгөөд дадлага сургуулилт 3 үе шаттайгаар нийслэлийн Чингэлтэй болон Хан-Уул дүүрэг, орон нутагт Дархан-Уул, Сэлэнгэ аймагт зохион байгуулах юм байна. Энэхүү дадлага сургуулилт нь:

• "COVID-19"-ийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх хүч, хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх,

• 3 түвшний удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах,

• Онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, нэрвэгсдийг эмчлэх зорилготойг онцоллоо. Мөн хорио цээр, халдвар хамгаалалтын дэглэмийг тогтоох чиглэлээр хээрийн хүн эмнэлгийн бэлэн байдлыг шалгана гэдгийг тодотголоо.