АУГАА ЭХ ОРНЫ ЯЛАЛТЫН 75 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ АХМАД ДАЙЧДАД ГАРДУУЛЛАА

Мэдээг хуваалцах

ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигын дагуу тус улсын элчин сайдын яамнаас зохион байгуулсан 1945 оны дайнд оролцсон Баянгол дүүргийн 7 ахмад дайчдад аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалийг гардуулах ажлыг дүүргийн Цэргийн штаб хамтран зохион байгууллаа

“COVID-19” Хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан ойн медалийг ОХУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Джеваков Мерген Владимирович, яамны тусгай ажил, үүрэг хариуцсан зөвлөх мэргэжилтэн Латышева Надежда Юрьевна болон цэргийн штабын дарга хурандаа Л.Мөнхбат, төлөвлөлт-сургалтын офицер дэд хурандаа Д.Эрдэнэбаяр нар ахмад дайчдын гэрээр очиж хүндэтгэл үзүүлэв.