“ӨНГӨ НЭМЬЕ” УРИАН ДОР БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНДЭЭ ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА

Мэдээг хуваалцах

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хог хаягдлын менежмент болон дүүргийн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор 2020 оны 5 дугаар сарын 23-ны “Баянголын бямба” бүх нийтийн их цэвэрлэгээг “Өнгө нэмье” уриан дор зохион байгуулна.

Энэхүү цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа нийт Төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ-үүд өөрийн хариуцсан 50 метр орчмын газрын хог хаягдлыг цэвэрлэх, хашаа хайс, хогийн сав, хаалга, цонх, довжоо, хаяг, рекламны байгууламж, явган хүний зам, т

албайг угаах будах, ариутгал хийж ажиллахыг уриалж байна.