АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОРТ УТАА ХЭМЖИХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Мэдээг хуваалцах
Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх авто замын сүлжээгээр зорчин хөдөлгөөнд оролцож, зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү хорт утаа ялгаруулж буй автотээврийн хэрэгсэлд холбогдох "Дизель хөдөлгүүртэй автомашин-Утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ", MNS 5014:2009, "Бензин хөдөлгүүртэй автомашин-Утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ" MNS 5013:2009 стандартыг мөрдүүлэх, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт цаг хугацаандаа орсон эсэхийг шалгах ажлыг эхлүүллээ.
 
Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу хэрэгжиж буй энэхүү ажил ирэх арваннэгдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
 
Хяналт, шалгалтын хугацаанд Баянгол дүүргийн хэмжээнд нийт 2000 орчим автотээврийн хэрэгсэлд үзлэг хийж, долоо хоногийн гурван өдөр хэмжилтийн ажлыг тогтмол зохион байгуулах юм. Түүнчлэн техникийн хяналтын үзлэгт цаг хугацаандаа ороогүй, зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү хорт утаа ялгаруулж байгаа автотээврийн хэрэгслийг автозамын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, зөрчлийг арилгуулж ажиллахыг Замын цагдаагийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Г.Энхзоригт даалгалаа.