Зорилтот бүлгийн 500 өрхөд хүнсний багц тусламж үзүүллээ

Мэдээг хуваалцах

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Баянгол дүүргийн Засаг Дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ө.Сумъяабаатар дүүргийнхээ 25 хорооны 500 өрхөд хүнсний багц хүргүүллээ. Тухайлбал, Баянгол дүүргийн Засаг Даргын “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан амьжиргааны түвшин доогуур, эрсдэлт бүлгийн айл өрхүүдэд хүнсний дэмжлэг үзүүлэх тухай” 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/604 захирамжийн хүрээнд 300 өрхөд хүнсний тусламж үзүүллээ. Түүнчлэн хоол хүнс нэн шаардлагатай, хүнсний талонд хамрагддаггүй зорилтот бүлгийн иргэдэд тусламж үзүүлэх үйл ажиллагааг өнгөрөгч долоо хоногт Засаг даргын нөөц хөрөнгөөс болон дүүргийн Улаан Загалмайн нийгэмлэгээс тус тус 100 өрхөд халдвар хамгааллын дэглэмийг сахин хүлээлгэн өгсөн билээ.  

Мөн хүнсний тусламж үзүүлэх ажилд дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Улаан Загалмай нийгэмлэг зэрэг холбогдох мэргэжлийн байгууллага хамтран хяналт тавин иргэдийг амны хаалт, бээлий өмсгөж, хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллалаа.