“БАЯНГОЛ ХҮҮХДИЙН ЗУСЛАН” ОНӨТҮГ-ЫН ДАРГА АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА

Мэдээг хуваалцах

“Баянгол хүүхдийн зуслан” ОНӨТҮГ-ын дарга Д.Эрдэнэсувд, Хүний нөөцийн менежер А.Пүрэвдулам нар Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарт ажлаа танилцууллаа. Тус зуслан нь нэг ээлжинд 400-450 хүүхэд хүлээн авч, дөрвөн улирлаар ажиллах, хүүхэд хүлээн авах 13 байртай. 2016 онд бүтэц, орон тоог шинэчлэн 60 хүний орон тоо баталсан ч одоо 10 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа аж. Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 2021 оны төлөвлөлтийнхөө дагуу сургалтын хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, “КОВИД-19” цар тахал намжих үед ажлаа жигдрүүлэхэд бэлтгэх чиглэл өглөө.