Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

Мэдээг хуваалцах

Улаанбаатар хотоос орон нутаг руу буцах хүсэлт гаргасан 85 мянга орчим иргэнд 20 цэгт шинжилгээ хийх болсныг УОК-оос мэдээллээ. Нутаг буцах хүсэлтэй иргэд 119.mn сайтад нэвтэрч, өөрийн байгаа дүүрэг хорооны хаягийг оруулснаар хаана очиж шинжилгээ өгөх тухай мэдээллийг авах боломжтой аж. Мөн хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй бол хот хоорондын зорчигч тээврийн автобус хэвийн үеийн тарифаараа үйлчлэх юм байна.  

Мөн PCR шинжилгээний хариу 6-8 цагийн дараа гарах бөгөөд шинжилгээний хариуг 119.mn сайтаас харна. Явахаасаа 48 цагийн өмнө өгөх ёстой. Хариугаа авчихаад удах юм бол шинжилгээний хариунд өөрчлөлт гарч болзошгүй гэж үзэх аж. Шинжилгээ өгснөөс хойш 72 цагийн дараа орон нутагтаа очсон байх ёстой. Унаанд суухдаа шинжилгээний хариу, QR кодоо биедээ авч явна. Орон нутагтаа очоод 14 хоног гэрийн тусгаарлалтад байх шаардлага тавьж, халдвар хамгааллын дэглэмээ сахина. 14 хоногийн дараа дахин шинжилгээ өгнө гэдгийг анхаарах хэрэгтэйг анхаарууллаа.