Хот хооронд зорчих иргэдэд өгөх ЗААВАРЧИЛГАА

Мэдээг хуваалцах

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсний улмаас нийслэлд хөлд хоригдсон орон нутагт орших суух хаягтай иргэдийг нутаг руу нь буцах ажлыг арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд зохион байгуулах болсныг УОК-оос мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан хот хооронд зорчих иргэдэд дээрх зааварчилгааг өгч байна. 

Анхаарах зүйлс:
- Иргэний бичиг баримт болон QR код бүхий шинжилгээний хариуг биедээ авч, замын шалган нэвтрүүлэх постуудад тухай бүр шалгуулах.
- Халдвар хамгааллын дэглэмийн дагуу амны хаалт, бээлий, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч уусмал, замд хэрэглэх хоолхүнс, хогийн уут гэх мэт хувийн хэрэгцээний зүйлсийг бэлтгэх,
- Мэргэжлийн байгууллага болон жолоочийн тавьсан шаардлагыг биелүүлэх,

- Хөл хорио тавигдтал иргэд зөвхөн нэг удаа нэг чиглэлд хөдөлгөөнд оролцоно.