Дүүргийн Онцгой комиссоос шинжилгээ авах цэгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүллээ

Мэдээг хуваалцах

Дүүргийн Онцгой комиссоос хөдөө орон нутаг руу явах иргэдэд шинжилгээ авах дөрвөн цэгт очиж, тулгамдаж буй асуудлыг шийдлээ. Нэгдүгээрт, иргэдийг аль болох бөөгнөрөл үүсгэхгүйгээр түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх үүднээс бүртгэх хэсгийн интернэтийн хурдыг сайжруулж, бүртгэлийн ажлыг эрчимжүүллээ. Хоёрдугаарт, нэмэлтээр 20-р сургууль (маргаашаасэхлэн), 46-р сургууль (үдээс хойш) дээр хөдөө орон нутаг руу явах иргэдээс шинжилгээг авахаар боллоо.

Иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хүн хоорондын зайгаа барин шинжилгээнд хамрагдаж байна. Уг ажилд дүүргийн мэргэжлийн байгууллагуудын албан хаагчид хяналт тавьж, иргэдийг амны хаалт, бээлий өмсгөн халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлуулан ажиллаж байна. 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ШИНЖИЛГЭЭ АВАХ 4 ЦЭГ

- 38-р сургууль (4-р хороо, Төмөр зам)
- 141-р сургууль (3-р хороо, Нарны хороолол)
- Эрдмийн өргөө сургууль (6-р хороо, 10-р хороолол)
- Оюуны ундраа сургууль (18-р хороо)

Image may contain: one or more people, people sitting and table

No photo descxxxription available.

Image may contain: one or more people, tree, car, table, snow and outdoor

Image may contain: one or more people

Image may contain: one or more people, people walking, basketball court and outdoor