Төрийн албан хаагчид үндэсний бичгээ бүрэн эзэмшинэ

2015-06-26

     УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан монгол хэлний тухай хууль ирэх сарын 01-ээс хэрэгжиж эхлэхээр болсон. Хууль батлагдсанаар төр, төрийн албан хаагчид уйгаржин монгол бичгээ түлхүү хэрэглэхээр заагдсан.  Үүнтэй холбоотойгоор Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас төрийн хэл, үндэсний бичгийн хэрэглээг сайжруулах, төрийн албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх олон ажлыг зохион явуулж байна.

            

    Үүний нэг нь Тамгын газрын нийт албан хаагчдыг хамарсан монгол бичгийн сургалтыг өнгөрсөн тавдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн  явуулж эхлээд байна.  Сургалтыг Тамгын газрын бичиг хэргийн эрхлэгч Б.Золзаяа анхан, дунд гэсэн хоёр шатлалаар явуулж байгаа бөгөөд анхан шатны сургалт долоо хоног бүрийн Лхагва гарагийн өглөө 07 цаг 40 мин-аас 08 цаг 25 мин хүртэл үргэлжилдэг байна. Харин дунд шатныханд бие даан гүйцэтгэх даалгавар өгч ажиллаж байгаа ажээ. Энэхүү сургалт нь монгол хэлний  журамласан үгийг хэрэглээний дадлыг суулгах,  өдөр тутамдаа хэрэгжүүлж буй захирамж, тушаал болон баримт бичгийн стандарт хэрэгжилтийг сайжруулахад ихээхэн үр дүнтэй ажил болж байна.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ
Төрийн байгууллагын цахим хуудас
Вебийн үзүүлэлт