ХОРООДЫН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫГ ИРГЭД ДЭМЖИЖ БАЙНА

2017-04-13

            Баянгол дүүргийн удирдлагууд болон тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, газрын алба,  хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, хороодын ажлын алба нэгдсэн ажлын хэсэг өнөөдөр 4, 6 дугаар хорооны үйл ажиллагаа, нутаг дэвсгэрийн орчин, нөхцөлтэй танилцлаа.

          Тус хороодод хамгийн ихээр тулгамдаж, иргэдийн гомдол, бухимдлыг төрүүлдэг зүйл нь сул зай талбайг дарсан төмөр контейнер болон замын нөхөн сэргээлт, авто машины зогсоолын асуудал байна.

     

    Мөн нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, борооны ус зайлуулах шугам, хуучин байрны тохижилт, сургууль, цэцэрлэгийн барилгын нэмэгдэл зэрэг олон ажлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаар боллоо.

           Ирэх 4 жилийн хугацаанд хороо бүр тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлсэн, эрүүл, цэмцгэр дүүрэг болохыг Засаг дарга С.Одонтуяа зорьж байгаа юм. Ажлын хэсгийг хороодын орчин нөхцөлтэй танилцаж явахад иргэд өөрсдийн санаа бодлыг хуваалцаж, хийж хэрэгжүүлэх ажлуудыг дэмжиж байлаа. 

Холбоотой мэдээ
Төрийн байгууллагын цахим хуудас
Вебийн үзүүлэлт