ӨВЛИЙН ХҮЛЭМЖИЙГ ХӨГЖҮҮЛСЭН БОДИТ ТУРШЛАГА ХУВААЛЦАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-04-14

Монгол Улсад хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх боломж эх үүсвэр бүрэн бий. Тэр дундаа өвлийн хүлэмжийг байгуулж жимс, хүнсний ногооны хэрэгцээгээ хангах боломжийг ашиглах хэрэгтэйг салбарын мэргэжилтнүүд онцолдог. Тэгвэл Баянгол дүүргийнхэн ЖДҮ-ийг дэмжих зорилтынхоо хүрээнд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх боломжийг нээн таниулах зорилгоор дүүргийнхээ иргэдийг сургалтанд хамрууллаа. ЖДҮ-ийг дэмжих бодлого нь өрхийн амжиргааг сайжруулахад том түлхэц болдог учраас “Бизнесийн ногоон гарц” сургалтыг зохион байгуулав.

А.Чинбат Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга
Хүлэмжинд өргөст хэмх, помидор зэрэг нарийн ногоо болон жимс жимсгэнийг жилийн дөрвөн улиралд тариалж хураан авах боломжтой байдгаараа давуу талтай. Өнгөрч буй хүйтэн өвөл энэ хүлэмжинд гүзээлгэнэ хураан бодит туршлага бидэнд бий. Ингэхээр хүнсний гол гол бүтээгдэхүүнийг дотооддоо тарьж үйлдвэрлэж, улмаар Монголдоо төдийгүй дэлхийн зах зээлд гаргах бүрэн боломжтой. Энэ боломжийг уур амьсгалын таатай орчин нь бидэнд өгдөг. Жилийн дөрвөн улирал нартай байдаг. Тиймээс нарлаг хүлэмжийг олноор байгуулж жимс, хүнсний ногоог тариалах боломж байгаа. 
Х.Алтанцацралт “Мөнх ногоон амьдрал” ТББ-ын тэргүүн
Бид хүнсний нарийн ногоогоо импортоор худалдан авч байна. Харамсалтай тухайн ногоог химийн бордоогоор бордсон байдаг. Энэ нь хүний эрүүл мэндэд маш хортой. Тиймээс бид дотооддоо үйлдвэрлэсэн органик хүнс хэрэглэхийг чухалчилж үзэх цаг нь болсон. Ингэхээр хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх нь зөвхөн өрхийн амжиргааг дээшлүүлээд зогсохгүй, эрүүл хүнсээр ард түмнээ хангах том зорилгыг биелүүлж байгаа хэрэг. Тиймээс энэ ажлыг БГД-ийнхэн дэмжиж жимс, хүнсний ногоо тарих аргачлал, боломж гарцын талаарх сургалтыг зохион байгуулж байгааг онцлох хэрэгтэй. 
 Бизнесийн ногоон гарц сургалт нь танхимд мэдлэг олгоод зогсохгүй практикт ч туршлага судлах боломжийг олгосон юм. Төв аймгийн Баянчандмань суман дахь “Чандмань жимс” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав. Энэ компани Монголд цор ганц өвлийн хүлэмжийг ажиллуулж байгаа хамт олон юм. Дүн өвлөөр эх орны хөрсөнд ургасан амтлаг гүзээлзгэнийг тариалах арга туршлагаасаа тус компанийн хамт олон БГД-ийн иргэдэд харамгүй хуваалцлаа. Иргэд ч сургалтын үр дүнд сайн үнэлгээ өгч байсан юм. Сургалтыг “БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТӨВ”,“БАЯНГОЛ АГРОПАРК” ОНӨТҮГ, “МӨНХ НОГООН АМЬДРАЛ” ТББ хамтран зохион байгууллаа.

Холбоотой мэдээ
Төрийн байгууллагын цахим хуудас
Вебийн үзүүлэлт