ХОРООДЫН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫГ ИРГЭД ДЭМЖИЖ БАЙНА

2017-04-14

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа өглөө бүрийн 7цагт  иргэдтэй хамгийн ойр ажилдаг  анхан шатны нэгж буюу хороодоороо тойрч ажил байдалтай танилцаж байгаа билээ. Баянгол дүүргийн удирдлагууд болон тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, газрын алба,  хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, хороодын ажлын алба нэгдсэн ажлын хэсэг өнөөдөр 7, 8,19 дүгээр хорооны үйл ажиллагаа, нутаг дэвсгэрийн орчин, нөхцөлтэй танилцлаа.       Тус хороодод хамгийн ихээр тулгамдаж, иргэдийн гомдол, бухимдлыг төрүүлдэг зүйл нь сул зай талбайг дарсан төмөр контейнер болон зам талбайн гэрэлтүүлэг, замын нөхөн сэргээлт, авто машины зогсоол,явган хүний зам зэрэг асуудал байна.  Мөн нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, борооны ус зайлуулах шугам, зөвшөөрөлгүй баригдсан ТҮЦ зэрэг олон ажлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаар боллоо.  Ирэх 4 жилийн хугацаанд хороо бүр тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлсэн, эрүүл, цэмцгэр жишиг дүүрэг болохыг Засаг дарга С.Одонтуяа зорьж байгаа юм. Ажлын хэсгийг хороодын орчин нөхцөлтэй танилцаж явахад иргэд өөрсдийн санаа бодлыг хуваалцаж, хийж хэрэгжүүлэх ажлуудыг дэмжиж байлаа.

Холбоотой мэдээ
Төрийн байгууллагын цахим хуудас
Вебийн үзүүлэлт