БАЯНГОЛЫН АХМАДУУД УДАХГҮЙ “АХМАД ХӨГЖЛИЙН ОРДОН”-ОО ХҮЛЭЭН АВНА

2017-04-18

Өнөөдөр Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Э.Батбилэг,  дүүргийн газрын алба, тохижилт нийтийн аж ахуйн хэлтэсийн төлөөлөгчдийн хамт “Ахмад хөгжлийн ордон”-ы барилгын үйл явцтай танилцлаа.

Ахмад хөгжлийн ордоны барилгын ажлыг  дүүргийн төсвийн хөрөнгөөр “Буянтгол”  ХХК 2016 оноос  гүйцэтгэж эхэлсэн .  Өнөөдрийн байдлаар барилгын явц  80 хувьтай байна.  5 дугаар сарын 1 гэхэд барилгын  дулаан, цэвэр, бохир, болон цахилгаан холболтын ажлыг дуусгаж, дотоод заслын ажлыг хийхээр төлөвлөжээ.

Харин 7 дугаар сарын 01-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгөхөөр болсон байна.

Холбоотой мэдээ
Төрийн байгууллагын цахим хуудас
Вебийн үзүүлэлт