ТЭРГҮҮЛЭХ ЗЭРГИЙН ЭМЧ НАРААР ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙДАА ДҮҮРГИЙН ИРГЭД ТАЛАРХАЖ БАЙНА

2018-01-09

Баянгол дүүргийн ЗДТГ, дүүргийн Эрүүл мэндийн төв, Зөвлөх эмч нарын багтай хамтын ажиллагааны гурвалсан гэрээ байгуулан ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Манай улсын шилдэг эмч нар сайн дурын баг бүрдүүлэн ажиллаж буй бөгөөд тэд сар бүрийн хоёр дахь долоо хоногт дүүргийн ЭМТ-д үзлэг хийдэг байна. Үзүүлэх хүсэлтэй иргэд өрхийн эмнэлгээсээ мэдээлэл авч үйлчлүүлдэг аж. Тус дүүргийн иргэд олон жил ажилласан, улсынхаа тэргүүлэх зэргийн эмч нараар үйлчлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа үргэлж илэрхийлсээр байна.

 

Зөвлөх эмч нарын багт Зөвлөх эмч нарын багт Клиникийн профессор, хүний гавьяат эмч Ө.Хашхүү, доктор, дэд профессор, хүний гавьяат эмч С.Бадамжав, Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн мэс засалч Д.Жаргалсайхан, АУ-ны магистр, хүүхдийн эмч, клиникийн профессор Н.Ууганцэцэг, АУ-ны доктор И.Энхсайхан нар ажиллаж байгаа билээ. 

 

Холбоотой мэдээ
Төрийн байгууллагын цахим хуудас
Вебийн үзүүлэлт