Мэдээ, мэдээлэл

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

Улаанбаатар хотоос орон нутаг руу буцах хүсэлт гаргасан 85 мянга орчим иргэнд 20 цэгт шинжилгээ хийх болсныг УОК-оос мэдээллээ. Нутаг буцах хүсэлтэй иргэд 119.mn сайтад нэвтэрч, өөрийн байгаа дүүрэг хорооны хаягийг оруулснаар хаана очиж шинжилгээ өгөх тухай мэдээллийг авах боломжтой аж. Мөн хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй бол…

Онцлох 2020-11-26 өдрийн 18:20 цагт

Зорилтот бүлгийн 500 өрхөд хүнсний багц тусламж үзүүллээ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Баянгол дүүргийн Засаг Дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ө.Сумъяабаатар дүүргийнхээ 25 хорооны 500 өрхөд хүнсний багц хүргүүллээ. Тухайлбал, Баянгол дүүргийн Засаг Даргын “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан амьжиргааны түвшин доогуур, эрсдэлт бүлгийн айл өрхүүдэд хүнсний дэмжлэг үзүүлэх тухай” 2020…

Онцлох 2020-11-25 өдрийн 15:55 цагт

БАЯНГОЛ ДҮҮРЭГ 6453 ИРГЭНИЙГ “КОВИД-19”-ИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖЭЭ

Сүүлийн 24 цагийн хугацаанд Баянгол дүүрэгт “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээнд нийт 397 иргэн хамрагджээ. Тэгвэл түргэвчилсэн оношилгооны гурван цэгт 30 иргэн PCR шинжилгээ өгч, сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Сайн дурын шинжилгээг ӨЭМТ-ийн 11 цэг, түргэвчилсэн оношилгоог “Эмүжин” төв (8 дугаар хороо, Хөгжил хотхоны урд), 46 сургууль (Монголын Үндэсний телевизийн…

Онцлох 2020-11-24 өдрийн 09:26 цагт

Баянгол дүүргийн иргэд банкны үйлчилгээ авахдаа халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж байна

Баянгол дүүрэгт цахимаар банкны үйлчилгээ авах боломжгүй иргэдэд өнөөдрөөс эхлэн нийгмийн халамж, хүүхдийн мөнгийг нь олгохоор "Төрийн банк"-ны 10 салбар, нэгж ажиллаж байна. Иргэд нийгмийн халамжийн тэтгэмж, хүүхдийн мөнгө, картжуулах, данс нээх зэрэг үйлчилгээ авахдаа халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахин, хүн хоорондын зайг барин үйлчлүүлж байна. Түүнчлэн "Төрийн банк"-ны салбар нэгжүүд хорио…

Онцлох 2020-11-23 өдрийн 12:00 цагт

Баянгол дүүрэгт байрладаг их, дээд сургуулиудын оюутны дотуур байрнуудад ариутгал, халдваргүйтгэлийг хийлээ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Баянгол дүүргийн шуурхай штабаас коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх 11 оюутны дотуур байрны үйл ажиллагаа, эрүүл ахуй халдвар хамгааллын байдалд дүүргийн Мэргэжлийн…

Онцлох 2020-11-22 өдрийн 12:17 цагт

УОК: Нийтийн тээвэр энгийн цагийн хуваарь буюу 06:00-22:00 цагийн хооронд явна

Эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай иргэн болон хөл хорионы үед зайлшгүй шаардлагатай бол нийтийн тээвэр, хувийн унаагаар 06:00-22:00 цагийн хооронд зорчиж болох талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэллээ. Тодруулбал, 

1. Нийтийн тээврийн үйлчилгээг өнөөдрөөс энгийн цагийн хуваарь буюу 06:00-22:00 цагийн хооронд явдаг хуваарь руу шилжүүллээ.
2. Зайлшгүй ажиллах салбарын болон эмнэлгийн үйлчилгээ…

Онцлох 2020-11-21 өдрийн 19:51 цагт