Мэдээ, мэдээлэл
Онцлох 2021-01-08 өдрийн 09:43 цагт
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд үйл ажиллагаа явуулж аж ахуй нэгжүүд худалдаа үйлчилгээ явуулах нийтлэг журам, халдвар хамгааллыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавин ажиллаж байгаа. Үүнтэй холбогдуулан Баянгол дүүргийн 6-р хороонд байрлах “Батсервис” ХХК-ийн “Орхон” худалдааны төвд дүүргийн Мэргэжлийн хяналтын…
Онцлох 2021-01-07 өдрийн 14:18 цагт
Жендэрийн үндэсний хороо, жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэгтэй хамтран Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндсэн зарчим, бодлогыг нийцүүлэх саналыг боловсруулан хүргүүлжээ.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд зааснаар төрийн хариуцлагын зарчимд Төр эрэгтэй, эмэгтэй хүний эрх тэгш…
Онцлох 2021-01-06 өдрийн 13:52 цагт
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шилжсэнээс хойш Баянгол дүүрэг нийт 58,555 иргэнийг шинжилгээнд хамруулаад байна. Өчигдрийн байдлаар дүүрэг дэх дөрвөн шинжилгээний цэгт 1375 иргэн шинжилгээнд хамрагдсан бол холбогдох мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж, иргэдийг амны хаалт, бээлий өмсгөн халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлуулан ажиллалаа.
Онцлох 2021-01-06 өдрийн 12:55 цагт
Баянгол дүүргийн нийт 25 хорооны нутаг дэвсгэрт байрлах томоохон худалдааны төвүүд болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд “Амны хаалтаа зүүцгээе”, “Гараа ариутгая”, “Хүн хоорондын зайгаа баримтлая”, “Гар барихаас татгалзъя”, “Гэртээ байцгаая” уриалга бүхий мэдээ мэдээлэл, сурталчилгааны самбар, төхөөрөмжийг байршуулан иргэддээ сэрэмжлүүлэг мэдээлэл шуурхай хүргэн ажиллаж байна.
Онцлох 2021-01-06 өдрийн 12:15 цагт
Өнөөдөр /2021.01.02/ Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Д.Жаргалсүрэн нар дүүргийн сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг дээр ажиллалаа. Баянгол дүүргийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний 40 борлуулалтын цэг ажиллаж байна. Мөн сайжруулсан түлшний нийлүүлэлт хэвийн байна.
Онцлох 2021-01-02 өдрийн 15:05 цагт