ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТООСГОН ГАРААШУУДЫГ БУУЛГАЖ, ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ БАРИНА

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн 6-р хорооны Орчлон 51 53-р байр, мөн 40-р байрны оршин суугчдын хүсэлтийн дагуу хүүхдийн тоглоомын талбайг дүүргийн төсвөөр барихаар болж ийнхүү газар чөлөөлөх ажил эхэллээ. Энэ ажлыг дүүргийн Засаг даргын захирамжаар Газар зохион байгуулалтын алба гүйцэтгэж байна. Газар чөлөөлсний дараа зураг төсөл нь гарч, тоглоомын талбайг барих юм.

Энд харагдаж буй 19 тоосгон гарааш, төмөр контейнер нь зөвшөөрөлгүй бөгөөд эзэмшигчид нь мөн тоглоомын талбайтай болох саналыг дэмжиж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж өгч байна. 2018 онд тус хороонд 32 тоосгон гараашыг мөн буулгаж хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийг дүүргээс хийж байсан юм.