Иргэний бүртгэл мэдээлэл, лавлах

2013-07-05

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

Эрхэм зорилго, зорилт

                                                 

Манай эрхэм зорилго

Хүмүүнлэг ардчилсан нийгмийн шаардлагад нийцсэн төрийн иргэний бүртгэл, үйлчилгээг хүн амд шударга, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, төрөөс явуулж буй иргэний бүртгэлийн талаарх бодлого шийдвэрийг ниислэлийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулахад оршино.

Үндсэн зорилт

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэний бүртгэлийн холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, иргэний бүртгэлийн үйл ажиллагааны нэгдсэн бодлого, төлөвлөлт явуулах, дүүргүүдийн Бүртгэл мэдээллийн тасгуудыг ажлыг нэгтгэж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, ажлын уялдаа холбоог зохицуулахад оршино. Улсын бүртгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн бүртгэлийн үйлчилгээний менежментийн оновчтой тогтолцоог нэвтрүүлэх замаар иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, улсын бүртгэлийн шат дамжлагыг багасгаж, үйлчилгээний журмыг ойлгомжтой тодорхой болгох, бүртгэлийн баримтыг иргэн бүрээр хувийн хэрэгжүүлэх, үнэн бодитой цахим санг үүсгэх, улсын бүртгэлийн үйл ажиллагаанд орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг түлхүү ашиглах зорилт тавин ажиллаж байна.

ХЭЛТСИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛ

Үйлчилгээ

Иргэний бүртгэлийн үйлчилгээ:

  1. 16  насанд хүрч иргэний үнэмлэх анх удаа авах бүртгэл

Иргэний бүртгэлийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын иргэний үнэмлэх нь тус улсын иргэн мөн болохыг батлан гэрчлэх баримт мөн. Монгол Улсын иргэний үнэмлэхийг 16 нас хүрсэн иргэнд шинээр, 25,45 нас хүрсэн иргэнд хугацааг шинээр сольж олгоно.

Иргэний үнэмлэхийг ямар нэг хэлбэрээр гэмтээх, бусдад барьцаалж өгөх, бусдын үнэмлэхийг барьцаалж авах болон ашиглахыг хуулиар хориглоно.

16 нас хүрсэн иргэнд иргэний үнэмлэх шинээр олгоход бүрдүүлэх материал

  • Тєрсний гэрчилгээ
  • Эцэг /эх/-ийн иргэний їнэмлэх
  • Монгол улсын харъяат болсон сэргээсэн тохиолдолд тус улсын харьяат болсон тухай Монгол Улсын Ерєнхийлєгчийн зарлиг
  • Үлйчилгээний хураамж /15000 төгийг голомт банкны 1165004534 дансанд тушаах, 3300 төг тэмдэгтийн  хураамжийг Баянгол дүүргийн татварын 2602035640 тоот дансанд тушаасан байна./

Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэхдээ эзэн заавал өөрийн биеэр оршин суугаа  газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандана.

  1. Иргэний үнэмлэх дахин олгох бүртгэл

а/ Иргэний үнэмлэхээ үрэгдүүлээд дахин авч байгаа тохиолдолд:

  • Хүсэлт /оршин суугаа хорооноосоо дахин олголтын маягт авах/
  • Төрсний гэрчилгээ./1951 оноос хойш төрсөн иргэд/
  • Төлбөр тушаасан баримт
  • Хяналтын улсын байцаагчийн торгууль ногдуулсан баримт.

б/ Төрсийн бүртгэлдээ ямар нэгэн өөрчлөлт оруулаад дахин авч байгаа тохиолдолд

  • Хүсэлт /оршин суугаа хорооноосоо дахин олголтын маягт авах/
  • Төрсний гэрчилгээ./1951 оноос хойш төрсөн иргэд/
  • Шаардлагатай тохиолдолд шүүхийн шийдвэр, овог, эцэг /эх/-ийн нэр, нэр єєрчилсєн гэрчилгээ,  хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг аль тохирохыг
  • Холбогдох байгууллагын тодорхойлолт /Хүйс өөрчлөгдсөн, дүр төрхийн өөрчлөлт буюу давхраа хийлгэсэн, хамраа өндөрлөсөн гэх мэт орсон бол/
  • Үлйчилгээний хураамж /15000 төгийг голомт банкны 1165004534 дансанд тушаах, 3300 төг тэмдэгтийн  хураамжийг Баянгол дүүргийн татварын 2602035640 тоот дансанд тушаасан байна./

Өөрийн оршин суугаа  газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн  хэлтэст хандана.

Хаяж үрэгдүүлж, гэмтээсэн  тохиолдолд хяналтын улсын байцаагч  торгууль оногдуулна.

в/ Иргэний їнэмлэхийн хїчинтэй хугацаа сунган сольж олгоход

  • Хїсэлт /дахин олголтын маягт хорооноосоо авах/
  • Төрсний гэрчилгээ
  • Иргэний їнэмлэх /хугацаа дууссан үнэмлэх(30 хоногт /
  • Үлйчилгээний хураамж /15000 төгийг голомт банкны 1165004534 дансанд тушаах, 3300 төг тэмдэгтийн  хураамжийг Баянгол дүүргийн татварын 2602035640 тоот дансанд тушаасан байна./
  1. Иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаа сунган сольж олгоход бүрдүүлэх материал
  • Хїсэлт /ИУБ-31 маягт/
  • Төрсний гэрчилгээ
  • Иргэний їнэмлэх
  • Үнэ -18300 /15000 төгрөгийг голомт банкны 1165004534 дансанд тушаах, 3300 төг  тэмдэгтийн хураамжийг тухайн дүүрэг, орон нутгийн татварын албанд тушаасан байна./

Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэхдээ эзэн заавал өөрийн биеэр оршин суугаа  газрынхаа сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандана.

  1. Улсын бүртгэлийн мэдээллийн санд огт бүртгэлгүй иргэнд иргэний үнэмлэх шинээр олгоход бүрдүүлэх материал
  • Хїсэлт /дахин олголтын маягт хорооноосоо авах/
  • Тєрсний гэрчилгээ
  • Иргэний паспорт / улаан /
  • Оршин суугаа баг, хорооны хаягийн бїртгэлийн тодорхойлолт
  • Шаардлагатай тохиолдолд бусад нотлох баримт бичиг
  • Үнэ -18300 /15000 төгрөгийг голомт банкны 1165004534 дансанд тушаах, 3300 төг тэмдэгтийн хураамж/

Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэхдээ эзэн заавал өөрийн биеэр оршин суугаа  газрынхаа сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандана.

Эзний хариуцлагагүйгээс болсон бол торгуулийг хяналтын улсын байцаагч оногдуулна.

  1. Шинээр төрсөн хүүхдийг төрсөний бүртгэлд бүртгүүлхэд бүрдүүлэх материал
  • Өргөдөл./Хүүхдийг бүртгүүлэхийг хүссэн/
  • Эцэг эхийн иргэний үнэмлэх
  • Хүүхэд төрсөн тухай эмнэлэгийн магадлагаа
  • Төрөх газраас олгосон эрїїл мэндийн дэвтэр
  • Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ
  • Гэрлэсний гэрчилгээгүй бол эцэг эхийн хамтран гаргасан өргөдөл./ Хүүхдээ эцгээр нь овоглохыг хүссэн /

Шинээр төрсөн хүүхдийг эцэг, эхийн оршин суугаа газрын, эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад төв суурин газарт  15, хөдөө орон нутгийн алслагдсан сум, багт 30 хоногийн дотор хандан үнэ төлбөргүй бүртгүүлнэ.

  1. Гэрлэсний бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх материал
  • Гэрлэлтээ батлуулахыг хүссэн тухай өргөдөл
  • Гэрлэсэн эсэх лавлагаа авах / УБЕГ-ын ИБА-аас /
  • Гэрлэгсдийн иргэний їнэмлэх
  • Ємнє нь гэрлэж, гэр бїл цуцалсан бол гэрлэлт цуцлалтын гэрчилгээ
  • Иргэний баримтын архивын лавлагаа./Гэрлэлт цуцалснаас хойш гэрлээгүй тухай/
  • Эрїїл мэндийн тодорхойлолт гаргуулах /дох,сэтгэц, сїрьеэ /
  • Гэрчилгээний үнэ 2500

Гэрлэлт бїртгїїлж буй хосууд єєрийн биеээр оршин суугаа  газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандана.

  1. Гэрлэлт цуцлуусныг бүртгүүлэхэд бүрдүүлэх материал
  • Гэрлэлт цуцалсан тухай шїїхийн шийдвэр
  • Эхнэр, нєхрийн иргэний їнэмлэх
  • Захиргааны журмаар гэрлэлт цуцлах бол эд хєрєнгийн маргаангїй, дундаас тєрсєн болон їрчилж авсан 18 хїртэлх насны хїїхэдгїй тухай өргөдөлдөө дурьдсан байна.
  • 18 насанд хүрсэн хүүхэдгүй тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Гэрлэлтийн гэрчилгээ їрэгдїїлсэн бол иргэний баримтын архивын лавлагаа
  • Эхнэр,нєхєр єєрийн биеэр байх ба хїндэтгэн їзэх шалтгааны улмаас хэн нэг нь байхгїй тохиолдолд єргєдлийг нотариатаар батлуулна.
  • Гэрчилгээний үнэ 2500

Гэрлэлт цуцлуулж буй хосууд єєрийн биеээр өөрийн оршин суугаа  газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандана.

  1. Гэрлэлт сэргээсний бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх материал
  • Нєхєр, эхнэр гэрлэлтээ сэргээлгэхийг хїссэн єргєдєл
  • Иргэнийг сураггїй алга болсонд тооцсон, эсхїл нас барсан гэж зарласан  шїїхийн шийдвэрийн хуулбар
  • Захиргааны журмаар гэрлэлт цуцлалтыг хїчингїй болгосон шийдвэр
  • Шїїхийн журмаар гэрлэлт цуцалсан бол шїїхээр цуцлалтыг хїчингїй болгосон шийдвэр
  • Иргэний їнэмлэхийн хуулбар
  • Гэрлэгсийн УБЕГ-ын Иргэний баримтын архивын гэрлэсэн эсэх лавлагаа
  • Гэрчилгээний үнэ 2500

Гэрлэлт сэргээж буй хосууд єєрийн биеээр оршин суугаа  газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандана.

  1. Эцэг тогтоосны бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх материал
  • Шүүхийн шийдвэр
  • Эцэг, эх хамтран гаргасан єргєдєл
  • Эцэг, эхийн иргэний їнэмлэх
  • Хїїхдийн тєрсний гэрчилгээ, тєрсний бїртгэлийн лавлагаа 7-оос дээш насны хїїхдийн єргєдєл
  • Гэрчилгээний үнэ 2500

Хүүхдийн эцэг, эх єєрийн биеэр оршин суугаа  газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандана.

  1. Овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсний бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх материал
  • Тєрсний гэрчилгээ, иргэний баримтын архивын лавлагаа
  • Иргэний їнэмлэхийн хуулбар
  • 16 нас хїрээгїй хїїхэдтэй бол тєрсний гэрчилгээ, иргэний баримтын архивын лавлагаа
  • 16 ба тїїнээс дээш насны хїїхэдтэй бол тэдгээрийн бичгээр гаргасан зєвшєєрєл, иргэний їнэмлэхийн хуулбар
  • Гэр бїлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ
  • Єргєдєл
  • ЦЕГ-ын тодорхойлолт
  • Харьяа дїїргийн татварын хэлтсийн тодорхойлол
  • Ємнє нь овог, эцэг /эх/-ийн нэр, нэрээ єєрчилж байсан эсэх талаар иргэний баримтын архивын лавлагаа
  • 0-16 насны хїїхдийн нэрийг єєрчлєхєд:
  • Єргєдєл
  • Тєрсний гэрчилгээ, иргэний баримтын архивын лавлагаа
  • Эцэг /эх/-ийн иргэний їнэмлэхийн хуулбар
  • 7 ба тїїнээс дээш насны хїїхдийн бичгээр гаргасан хїсэлт
  • Эцэг /эх/-ийн бичгээр гаргасан зєвшєєрєл /шїїхээр хїїхдийн тэтгэлэг тогтоогдсон тохиолдолд
  • Гэрчилгээний үнэ 2500

Оршин суугаа дїїргийн Засаг даргын захирамж  гарсаны дараа бүртгэл тухайн сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандана.

  1. Үрчилсний бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх материал
  • Тєрсєн эцэг, эхийн зєвшєєрсєн єргєдєл
  • Їрчлэн авагч эцэг /эх/-ийн єргєдєл
  • Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
  • Үрчлэн авагч болон  үрчлүүлж байгаа эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний їнэмлэх
  • Хїїхдийн тєрсний гэрчилгээ 7-оос дээш насны хїїхдийн бичгээр гаргасан зєвшєєрєл
  • Їрчлэн авагч талын эрїїл мэндийн шинжилгээ /дох, сэтгэц, сїрьеэ/
  • Їрчлэн авагч талын цагдаагийн байгууллагын тодорхойлолт
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • Їрчлїїлэгч болон їрчлэгч талын эцэг эх єєрсдийн биеээр байна
  • Гэрчилгээний үнэ 2500

Өөрийн оршин суугаа дїїргийн Засаг даргын захирамж гарсаны дараа хүүхдийн эцэг, эх єєрийн биеэр  сум, дүүргийнхээ улсын бүртгэлийн байгууллагад хандана.

  1. Нас барсаны бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх материал
  • Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа, нас барагчийг оршуулсан тухай тодорхойлолт
  • Тухайн иргэнийг нас барсан тухай зарласан шїїхийн шийдвэр буюу  тїїний хуулбар
  • Нас барсан шалтгааны талаар гарсан шїїх эмнэлгийн дїгнэлт
  • Иргэний їнэмлэх./Нас барсан иргэний болон нас барагчийг бүртгүүлэхээр ирсэн иргэний/
  • Үнэ -2500 /голомт банкны 1165004534 дансанд тушаах/

Бүртгүүлэхээр ирэх иргэн иргэний үнэмлэхтэйгээ  өөрийн оршин суугаа  газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандана.

  1. Шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх материал
  • Иргэний їнэмлэх  /16-аас доош насны хїїхэдтэй бол тєрсний гэрчилгээ/
  • Үнэ -2500 /1500 төгрөгийг голомт банкны 1165004534 дансанд тушаах, тэмдэгтийн хураамж 1000 төгрөгийг Баянгол дүүргийн татварын 2602035640 тоот дансанд тушаасан байна./

Өөрийн оршин сууж байсан сум, хорооноос ИУБ-22 маягтын «Б» талыг хасалт хийлгэн шинээр оршин суух сум, хороондоо бїртгїїлнэ. Харин тїр оршин суугаа нутаг дэвсгэрийн баг, хорооны Засаг даргад 7 хоногийн дотор бїртгїїлж байх їїрэгтэй.

  1. Биеийн бавхцахгүй өгөгдлийн /иргэний шинэчилсэн/ бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх материал

Иргэний шинэчилсэн бїртгэл нь иргэний регистрийн дугаар дээр їндэслэн хїн бїрт їл давхардах шинжтэй 10 хурууны хээ, цээж зургийг авч тухайн иргэний тєрєлтийн болон иргэний їнэмлэх, оршин сууж буй хаягийн бїртгэлийг баталгаажуулж буй явдал юм. Монгол улсын 16 насанд хїрсэн иргэн бїр шинэчилсэн бїртгэлд заавал хамрагдана.

  • —  Иргэний їнэмлэх
  • —  Тєрсний гэрчилгээ /1951 оноос хойш тєрсєн иргэн/
  • —  Хїїхдийн тєрсний гэрчилгээ
  • —  Үнэгүй

Өөрийн оршин суугаа  газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандана.

  1. Гадаад паспорт авахад бүрдүүлэх материал

Гадаад паспорт шинээр авахад

  • Цахим үнэмлэх
  • Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх /банкнаас авах/
  • Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 3,5х4,5 хэмжээтэй 3 хувь цээж зураг
  • Эзэн нь өөрийн биеэр ирж материалаа өгнө.

Зурганд ямар шаардлага тавигдах вэ?

  • Зургийн арын фон цагаан, нүүрний өндөр 3,2-3,6 см-ийн хэмжээтэй нийт зургийн 90%-ийг эзэлсэн, эгц харсан, дух, чихний хэсэг ил гарсан байх.
  • Зурагнаас татаагүй, компьютерээр засварлаагүй байх.
  • Зургийн өнгө тод,өнгөний ялгарал сайн,нүүрэн хэсэг болон арын фон сүүдэргүй,малгай өмсөөгүй,нүдний шилгүй байх.
  • Зэвсэгт хүчин,цагдаа,төмөр зам болон бусад төрлийн дүрэмт хувцастай авахуулаагүй байх.
  • Гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн тохиолдолд  тухайн эмнэлэгийн байгууллагын тодорхойлолт  / мэс ажилбар хийлгэхээс өмнөх болон хийлгэсний дараах үеийн харьцуулсан зурагтай /

Гадаад паспорт дахин авахад

  • Цахим үнэмлэх
  • Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх /мэдүүлгийн хуудсыг банкнаас авах/
  • Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 3,5х4,5 хэмжээтэй 3 хувь цээж зураг
  • Өмнө авсан гадаад паспортыг 11 дугаартай цонхон дахь хяналтын улсын байцаагчаар хүчингүй болгуулж тэмдэглэгээ хийлгүүлнэ.

Ямар тохиолдолд гадаад паспортыг хүчингүй болгох вэ?

  • Эзэмших, ашиглах  хугацаа дууссан
  • Паспортад улсын хил нэвтрэх тухай тэмдэглэл хийх зайгүй болж хуудас дууссан
  • Паспорт эзэмшигчийн зураг танигдахааргүй өөрчлөгдөх, гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн, эрх бүхий байгууллагын шийдвэрээр овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, регистрийн дугаар өөрчилсөн
  • Гадаад паспорт болон түүнтэй адилтгах баримт бичгийг бусдад шилжүүлж хуурамчаар ашигласан бол
  • Гадаад паспортыг гэмтээсэн
  • Хаясан,үрэгдүүлсэн, эсхүл паспортад бичсэн үг, үсэг, бичлэг, зурагт хууль бусаар засвар хийсэн
  • Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр уг гадаад паспортыг хүчингүйд тооцсон
  • Хуульд заасан бусад үндэслэлээр хүчингүй болгоно.

Хүчингүй болгоход төлбөр хураамж төлөх үү?

  • Хүчингүй болгох хэсэгт байгаа  эхний гуравт дурьдсанаас бусад тохиолдолд Захиргааны хариуцлагын тухай хууль’’-ийн 27-1 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Хүүхдэд гадаад паспорт авахад

  • Төрсний гэрчилгээ эх хувиар хуулбарын хамт
  • Эцэг, эх буюу асран хамгаалагчийн иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбарын хамт
  • 5-аас дээш насны хүүхэд өөрийн биеэр заавал эцэг, эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийнхамт ирэх
  • Хүүхдийн эцэг, эх нь нас барсан бол асран хамгаалагчаар тогтоосон сум, дүүргийн Засаг даргын захирамж, шүүхийн шийдвэр хуулбарын хамт
  • Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 3.5х4.5 хэмжээтэй 3 хувь цээж зураг
  • Гадаад паспорт авах мэдүүлэг бөглөх /мэдүүлгийн хуудсыг банкнаас авах/

Хаана хандах вэ?

Зуун айлд байрлах үйлчилгээний 3 дугаар байрны 1 давхрын 1-9 дугаарын цонхон дахь гадаад паспортын улсын бүртгэгч нарт харин хөдөө орон нутагт бол өөрийн оршин суугаа харъяа газрын  Улсын бүртгэлийн хэлтэст хандана.

Гадаад паспортын сунгалт хийлгэхэд

  • Цахим үнэмлэх
  • Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх /мэдүүлгийн хуудсыг банкнаас авах/
  • Эзэн нь өөрийн биеэр ирж материалаа өгнө.
  • Гадаад паспортын сунгалтын хугацааг тасралтгүйгээр сунгах бөгөөд эзэмшигч тасралтгүй сунгасан хугацааны төлбөрийг төлнө.

Сунгасан паспорт ямар хугацаанд гарах вэ?

1 хоногийн дотор гарна.

Хаана хандах вэ?

Тус байрны үйлчилгээний 12, 13 дугаарын цонхон дахь гадаад паспортын улсын бүртгэгч нарт хандана.

Гарсан гадаад паспортыг хаанаас авах вэ?

Улсын бүртгэгчийн заасан хугацаанд зуун айлд байрлах үйлчилгээний 2 дугаар байрны 1 давхрын гадаад паспортын олголтын цонхноос авна.

 

ГАДААД ПАСПОРТЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ХУРААХ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ

Д/д

Үйлчилгээний төрөл

Иргэнээс нийт хураан авах тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлсний хэмжээ /төгрөгөөр/

Үйлчилгээний төлбөр хураамж төлөх банк,  дансны дугаар

1.

1 жилийн хугацаатай шинээр авах гадаад паспорт

8800

1401001093

5000

1401002649

8700

1401001218

Нийт төлөх дүн

22500

/энгийн үйлчилгээ ажлын

10 хоногт/

2.

5 жилийн хугацаатай шинээр авах гадаад паспорт

18800

1401001093

5000

1401002649

8700

1401001218

нийт төлөх дүн

32500

/энгийн үйлчилгээ ажлын

10 хоногт/

Яаралтай үйлчилгээ авах бол

/ажлын 3 хоногт гарна/

10.000

Энгийн үйлчилгээний хөлсөн дээр нэмэгдэнэ.

3.

Гадаад паспорт сунгуулах

1 жил 2000

2500

1401001101

1401002649

2 жил 4000

2500

1401001101

1401002649

3 жил 6000

2500

1401001101

1401002649

4 жил 8000

2500

1401001101

1401002649

5 жил 10000

2500

1401001101

1401002649

4.

Хүүхдэд гадаад паспорт шинээр авах

1 жил 22500 /энгийн/

5 жил 32500/энгийн/

Яаралтай авах бол 10.000 нэмэгдэнэ

1401001093

1401001218

1401002649

5.

Гадаад паспортаа хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд

40.000 хүртэл

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу торгууль оногдуулна. /паспорт авах үнийн дүн дээр нэмж төлнө/

 

Эд хөрөнгө эрхийн бүртгэлийн үйлчилгээ: