1-р Хороо

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 1 ДҮГЭЭР ХОРОО

     

    Одоогоос 50 жилийн тэртээ Улаанбаатар хотыг Засаг захиргааны шинэ хуваариар дөрвөн районд хувааж, районыг Орон сууц гудамжны хороо хэмээх анхан шатны нэгжтэй болгоход тус хороо нь 250 гаруй өрх, 800 орчим хүн ам, дан давхар 25 байр, нутаг дэвсгэрийн 100-гаад байгууллагатай байгуулагджээ. Гэхдээ тухайн үеийн Октябрийн районы Орон сууц гудамжны 13-дугаар хороо болж үүссэн юм. Төмөр замын тосгоны төв хэсэгт байрладаг, баруун талаараа тус дүүргийн 4-дүгээр хороо баруун талаараа 2-дугаар хороо, зүүн талаараа 3-дугаар хороотой, урд талаараа Дунд голын эргээр Хан-Уул дүүрэгтэй хиллэн оршиж байна. Тус хорооны нутаг дэвсгэрийн хэмжээ нь 99.4 га бөгөөд 5185 өрхийн 16858 хүн амтай.

   Хүн амын 73.8 хувийг хүүхэд залуучууд эзэлдэг. Тус хороо нь Улаанбаатар Магсаржавын, Сөүлийн, Нарны зам, Тээвэрчдийн, Замчдын 1, 2, Энхтайваны өргөн чөлөө, Энгельсийн гудамж зэрэг найман том гудамжтай, хөл хөдөлгөөн ихтэй, нийслэлийн төв хэсгийн хороо юм.

     Баянгол дүүргийн 1-дүгээр хорооны нутаг дэвсгэрт 82 орон сууц, төрийн болон хувийн хэвшлийн 215 аж ахуй нэгж байгууллага, Сууц өмчлөгчдийн 17 холбоо үйл ажиллагаа явуулж байна. Төмөр замын тосгоны төвд байрладаг болохоор тус хороонд ус салбарын харъяа хэд хэдэн томоохон байгууллага үйл ажиллагаа явуулдаг юм. Тухайлбал, УБТЗ-ын Улаанбаатар өртөө, Төмөр замын төв буудал, УБТЗ-ын хэвлэх үйлдвэр, УБТЗ-ын Дохиолол холбооны 2-дугаар анги, Төмөр замын хүүхдийн сектор байна.  

Хорооны Засаг дарга нар

     Анх 1965 онд Октябрийн районы Төмөр замын район болж даргаар нь Дагвадорж гэдэг хүн томилогдож байсан бөгөөд түүнийг насан эцэслэхэд эхнэр Сэцэнжав нь хорооны дарга болж байсан сонин, содон түүхтэй.

  1. Н.Батдэмбэрэл 1995-2000 он
  2. Р.Дэлэг 2000-2004 он
  3. Оюунчимэг 2004-2006 он
  4. Эрдэнэчимэг 2006 он
  5. Ш.Байгаль 2006-2008 он
  6. Н.Мөнхтунгалаг 2008 он
  7. Ч.Одонтуул 2008-2013 он
  8. Р.Одонтунгалаг 2013 оноос хойш ажиллаж байна.

Албан хаагчдын мэдээлэл

Зураг

Овог нэр

Албан тушаал

Ажлын утас

Хорооны хаяг байршил

1

Р.Одонтунгалаг

Засаг дарга

245278

 

 

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Замчдын гудамж-2, өөрийн цогцолбор байранд

2

Э.Хишигсүрэн

Зохион байгуулагч

245278

3

Ч.Ядамжав

Зохион байгуулагч

245278

4

Л.Өнөрсаруул

Улсын бүртгэгч

245278

5

Н.Даваасүрэн

Нийгмийн ажилтан

245278

6

 

Ц.Бямбасүрэн

Халамжийн мэргэжилтэн

245278

7

Б.Оюунтуяа

Халамжийн мэргэжилтэн

245278

8

Н.Отгонбаяр

Хэсгийн ахлагч

245278

9

Б.Пүрэвсүрэн

Хэсгийн ахлагч

245278

10 Л.Батчулуун Хэсгийн байцаагч    

 

Хорооны Засаг дарга Р.Одонтунгалагийн ажлаа хүлээж авсан

өдрөөс хойш хийсэн ажлын тайлан

2013 оны 03 сарын 29 өдөр                                         Улаанбаатар хот

  1. 1 сарын 4-нөөс 21-ны өдрүүдэд цэргийн тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулсан.
  2. 01 сарын 21 өдөр Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан үзэх 3650 ширхэг урилга тараасан.
  3. 01 сарын 26-нд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулсан. Нийт 14 сууц өмчлөгчдийн холбоо, 145 аж ахуйн нэгж, байгууллага цэвэрлэгээний албан бичиг хүлээн авч гарын үсэг зурснаас 11 сууц өмчлөгчдийн холбоо 140 аж ахуйн нэгж байгууллага цэвэрлэгээнд оролцлоо.
  4. 02 сарын 02-ны өдөр бүх нийтийн цас цэвэрлэгээг зохион байгуулж бүх аж ахуйн нэгж, сууц өмчлөгчдийн холбоонд албан бичиг хүргэсэн. 158 аж ахуйн нэгж, байгууллага 327 иргэн оролцсон.
  5. 02 сарын 03-нд Дүүргийн ЗДТГ-аас амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 80 өрхөд гурил будаа тараасан.
  6. 02 сарын 05-ны өдөр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын мэндчилгээ тараасан.
  7. 02 сарын 06-нд “Монгол хуушуур” цайны газар сар шинийн баярыг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэх 15 ахмадын нэрсийг хүргүүлсэн.
  8. 02 сарын 07 өдөр дүүргийн ЗДТГ-аас сар шинийн баярыг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэх 5 ахмадын нэрсийг хүргүүлсэн.
  9. 02 сарын 08-нд “Их тамир” амралтанд амрах 80 иргэний судалгааг хүргүүлсэн.
  10. 02 дугаар сарын 09-ны өдрөөс 12-ны өдөр хүртэл хорооны Засаг даргын захирамжийн дагуу хариуцлагатай эргүүл, жижүүрийг гүйцэтгэсэн.
  11. 02 сарын 18 өдөр “Хөршийн хайр” ТББ-тай хамтран орцны жижүүрүүдэд тусламжийн хувцас тараасан.
  12.  02 сарын 18-19 өдрүүдэд дүүргийн Засан даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн саналыг авах уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
  13.  02 сарын 19-нд компьютерийн сургалтанд хамрагдах 30 иргэний судалгааг холбогдох хэлтэст хүргүүлсэн. Мөн 2013 онд хийлгэх ажлын саналыг хүргүүлсэн.
  14. 02 сарын 21-нд “Их тамир” амралтанд амрах 50 иргэнийг явуулсан.
  15.  02 сарын 12-ноос 22-ны өдрүүдэд Дүүргийн Дэд бүтэц тохижилтийн хэлтэс, орон сууцны конторуудтай хамтран нутаг дэвсгэрт байрлах дулааны болон бохирын худагны нэгдсэн судалгааг гаргаж Google Earth программ дээр тэмдэглэн холбогдох хэлтэст хүргүүлсэн.
  16.  02 сарын 22-ны өдөр дэд, бүтэц тохижилтийн хэлтэст яаралтай нүүлгэх контейнерийн судалгааг хүргүүлсэн.
  17.  02 сарын 22-ны өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас ирүүлсэн судалгааны туршилтын маягтыг бөглөж хүргүүлсэн.
  18.  02 сарын 25 өдөр Цэргийн “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг хийсэн.  Өдөрлөг дээр тус хорооны 1994 онд төрсөн 15 хүүхэд шинээр цэргийн үүрэгтний дэвтэр нээж 2 цэргийн үүрэгтний шилжилт хөдөлгөөнийг хийсэн. Мөн цэргийн нас хэтэрсэн 5 иргэнд хуулийн зөвөлгөө өгч гадаадад амьдарч сурч байгаа 9 цэргийн үүрэгтний ар гэрийхэнд батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчин гарын авлага тараасан.
  19.  02 сарын 26-нд “Дөлгөөн 9” сууц өмчлөгчдийн холбооны ажиллах хүчний судалгааг хүргүүлсэн.
  20.  02 сарын 27, 28  өдрүүдэд дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэнтэй хамтран аж ахуйн нэгж байгууллагуудаар явж 162 аж ахуйн нэгжийн судалгааг гаргасан.
  21.  03 сарын 1-нд UB place-д эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан тоглолт үзэх 120 иргэнд урилга тараасан.
  22. 03 сарын 02-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж 150 аж ахйун нэгж байгууллага, 327 иргэн оролцсон.
  23. 03 сарын 04-ны өдөр хуучин хүүхдийн байгууллага үйл ажиллагаа явуулж байсан байгууллагуудын судагааг хүргүүлсэн.
  24. 03 сарын 04-ны өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас ирүүлсэн судалгааг бөглөж хүргүүлсэн.
  25. 03 сарын 06-нд “Их тамир” амралтанд 31 иргэнийг амруулхаар явуулсан.
  26. 03 сарын 6-нд хорооны нийт өрхийн утасны жагсаалттай судалгааг гаргаж холбогдох хэлтэст хүргүүлсэн.
  27. 03 сарын 09-нд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж мэдээг холбогдох хэлтэст хүргүүлсэн.
  28. 03 сарын 12 өдөр Статистикийн хэлтэст хүн ам, байр, өрхийн судалгааг хүргүүлсэн.
  29. 03 сарын 12-ны өдөр төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын байгууламжийн судалгааг дүүргийн Эдийн засгийн хэлтэстэй хамтран хийсэн.
  30. 03 сарын 15 өдөр 3 иргэний төрийн дээд шагнал хүссэн хүсэлт, холбогдох материалыг бүрдүүлж 1 иргэний материалыг дүүргийн шагнал хариуцсан мэргэжилтэнд, 2 иргэний материалыг НИТХ-д хүргүүлсэн.
  31.  03 сарын 16 өдөр “Монгол цэргийн жавхаа” цэргийн өдөрлөгт 150 иргэнд урилга тарааж оролцуулсан.        
  32.   03 сарын 16-нд хороонд хөрөнгө оруулалтаар хийлгэх ажлын саналыг нэгтгэн иргэдийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт 150 иргэн, 17 сууц өмчлөгчдийн холбоодын төлөөлөл оролцсон.  
  33.  03 сарын 18-нд дүүргийн дэд бүтэц, тохижилтийн хэлтэст хог хаягдал байршуулах цэгийн судалгааг хүргүүлсэн.
  34.  03 сарын 18 –нд Хөрөнгө оруулалтын ажлын саналыг 550 иргэнээр бөглүүлж саналыг нэгтгэн дүүргийн Эдийн засгийн хэлтэст хүргүүлсэн.
  35.  03-р сарын 20-ны өдөр МҮЭСТОрдонд дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс зохион явуулсан өдөрлөгт иргэдийг оролцуулсан.
  36.  03 сарын 21-нд дүүргийн Эдийн засгийн хэлтэст хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны судагааг хүргүүлсэн.   
  37.  03 сарын 23 өдөр Нийгмийн даатгалын хэлтэс хороодтой хамтран зохион байгуулсан “Нээлттэй хаалга өдөрлөг”-т оролцсон.
  38.  03 сарын 27-нд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллах 6 иргэний судалгааг хүргүүлсэн.
  39.  03 сарын 28 өдөр хорооны албан бланкны тооцоог гаргаж шифрлэсэн.
  40.  03 сарын 28 өдөр дүүргийн Цагдаагийн 2 дугаар тасаг, “Учрахуй” өрхийн эмнэлэг, “Хабу” зочид буудалтай хамтран гамшгаас хамгаалах дохиогоор ажиллаж илтгэх хуудсыг холбогдох хэлтэст хүргүүлсэн.
  41.  03 сарын 29 өдөр 0-7 насны хөгжлийн бэхшээлтэй хүүхдүүдийн судагааг гаргаж хүргүүлсэн.
  42.  03 сарын 30-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулсан. Цэвэрлэгээнд  нийт 15 сууц өмчлөгчдийн холбоо,   71 аж ахуйн нэгж, байгууллага идэвхитэй оролцлоо.
  43.  03 дугаар сарын 31-ны өдрийн 10.00 – 17.00 цагийн хооронд Улаанбаатар Их дэлгүүрээс Баруун 4 зам хүртэлх зам талбайд зохион байгуулагдсан “Автомашингүй өдөр”-ийн арга хэмжээнд оролцсон.
  44.  2012 оны үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтуудыг архивласан.
  45.  Хорооны үйл ажиллагаатай холбогдуулан давхардсан тоогоор 40 аж ахуйн нэгж, сууц өмчлагчдийн холбоо, албан байгууллагуудад иргэдийн хүсэлт, санал санаачлагыг уламжилсан албан бичиг хүргүүлсэн.
  46. Нийслэл, дүүрэг, бусад байгууллагаас ирсэн 44 албан бичгийн хариу болон  судалгаа мэдээг цаг алдалгүй гаргаж хугацаанд нь хүргүүлсэн.
  47. 2013 оны 1 дүгээр улиралын байдлаар 372 өргөдөлийг шийдвэрлэж холбогдох байгууллагад нь уламжилсан.
  48. Нийт 10 удаагийн их цэвэрлэгээг зохион байгуулж 52 тонн хогийн ачуулсан.
  49. Сар шинийн баярыг тохиолдуулан аж ахуйн нэгж байгууллагуудтайгаа хамтран 300 гаруй өндөр настанд хүндэтгэл үзүүлж хүлээн авсан.
  50. Алдарт эхийн 1 болон 2 дугаар одон авахаар материалаа бүрдүүлж өгсөн нийт 10 эхийн материалыг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд хүргүүлсэн.
Төрийн байгууллагын цахим хуудас
Вебийн үзүүлэлт