Баянгол дүүргийн хүүхэд, залуучуудын соёлын ордон ОНӨТҮГ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН СОЁЛЫН  ОРДОН ОНӨТҮГ

 

Баянгол дүүргийн “Хүүхэд, залуучуудын соёлын ордон” ОНӨТҮГ нь анх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар тогтоолоор “Хүүхэд хөгжлийн төв” ОНӨУТҮГ нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 45 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн “Хүүхэд, залуучуудын соёлын ордон” ОНӨТҮГ болон өөрчлөн байгуулагдсан.

            Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийт 2300 м.кв талбай бүхий өөрийн байранд дүрэмд заасан дараах чиг үүргийг хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

  1. Дүүргийн хүүхэд, залуучуудын дунд урлаг, гадаад хэл, уран бүтээлийн чиглэлээр төрөл бүрийн дугуйлангийн сургалт явуулах
  2. Хүүхдийн номын сан ажиллуулах
  3. Хүүхэд, залуучуудын дунд уралдаан, тэмцээн, наадмыг зохион байгуулах.

1. Дугуйлангийн сургалт

Тус Хүүхэд, залуучуудын ордон нь хүүхэд, залуучуудын дунд 2-3 жилийн хөтөлбөр бүхий танхимын /2 жил/ болон ганцаарчилсан /3 жил/ сургалтуудыг тохилог орчинд мэргэшсэн багштайгаар чанарын өндөр түвшинд явуулж байна.

Тус ордны хичээлийн жил 09 дүгээр сарын 15-аас дараа жилийн 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 8 сар үргэлжлэх бөгөөд зуны амралтын хугацаанд богино хугацаатай зуны сургалтуудыг явуулж байна.   

Групын сургалт:

Нэр

Төрөл

Жилийн төлбөр

Хичээллэх цаг

1

Англи хэл

Анхан, дунд, гүнзгий

240.000

7 хоногт 4 цаг

2

Герман хэл

Анхан, дунд, гүнзгий

240.000

7 хоногт 4 цаг

3

Математик

Анхан, дунд, гүнзгий, ЭЕШ

240.000

7 хоногт 4 цаг

4

Шатар

Анхан, дунд, гүнзгий

200.000

7 хоногт 4 цаг

5

Дуулаач

2017.09.15-аас

220.000

7 хоногт 4 цаг

6

Бүжиг

2017.09.15-аас

250.000

7 хоногт 4 цаг

7

Драм

2017.09.15-аас

220.000

7 хоногт 4 цаг

 

 

Групын сургалт:

Нэр

Төрөл

Жилийн төлбөр

Хичээллэх цаг

1

Англи хэл

Анхан, дунд, гүнзгий

240.000

7 хоногт 4 цаг

2

Герман хэл

Анхан, дунд, гүнзгий

240.000

7 хоногт 4 цаг

3

Математик

Анхан, дунд, гүнзгий, ЭЕШ

240.000

7 хоногт 4 цаг

4

Шатар

Анхан, дунд, гүнзгий

200.000

7 хоногт 4 цаг

5

Дуулаач

2017.09.15-аас

220.000

7 хоногт 4 цаг

6

Бүжиг

2017.09.15-аас

250.000

7 хоногт 4 цаг

7

Драм

2017.09.15-аас

220.000

7 хоногт 4 цаг

 

2 .Номын сан

Тус ордон нь хүүхэд, залуучуудад 40 хүний суудалтай, 4000 гаруй номын фондтой номын сангийн уншлагын танхимаар болон гэрээр ном олгон үйлчилж байна. Дараах материал бүрдүүлэн уншигчийн үнэмлэх нээлгэнэ. Үүнд:  

  • 4000 төгрөг  /жилийн хураамж/
  • 2% цээж зураг  
  • Иргэний үнэмлэх,төрсний гэрчилгээ

 

3. Жүдо бөхийн сургалт

Тус ордон нь “Номт академи” ТББ-тай хамтран хүүхэд, залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор жүдо бөхийн сургалтын заалыг ашиглалтанд оруулан сургалтыг эхлүүлээд байна. 

Хаяг: Баянгол дүүрэг, 4-р хороо, II хороолол, Замчдын гудамж 3

Вэб сайт: www.bgd.hzso.mn

FB: БГД-ийн Хүүхэд, залуучуудын ордон

Утас: 76111405-1011

Төрийн байгууллагын цахим хуудас
Вебийн үзүүлэлт