Улсын бүртгэлийн хэлтэс

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

Эрхэм зорилго, зорилт

                                                

Манай эрхэм зорилго

Хүмүүнлэг ардчилсан нийгмийн шаардлагад нийцсэн төрийн иргэний бүртгэл, үйлчилгээг хүн амд шударга, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, төрөөс явуулж буй иргэний бүртгэлийн талаарх бодлого шийдвэрийг ниислэлийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулахад оршино.

Үндсэн зорилт

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэний бүртгэлийн холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, иргэний бүртгэлийн үйл ажиллагааны нэгдсэн бодлого, төлөвлөлт явуулах, дүүргүүдийн Бүртгэл мэдээллийн тасгуудыг ажлыг нэгтгэж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, ажлын уялдаа холбоог зохицуулахад оршино. Улсын бүртгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн бүртгэлийн үйлчилгээний менежментийн оновчтой тогтолцоог нэвтрүүлэх замаар иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, улсын бүртгэлийн шат дамжлагыг багасгаж, үйлчилгээний журмыг ойлгомжтой тодорхой болгох, бүртгэлийн баримтыг иргэн бүрээр хувийн хэрэгжүүлэх, үнэн бодитой цахим санг үүсгэх, улсын бүртгэлийн үйл ажиллагаанд орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг түлхүү ашиглах зорилт тавин ажиллаж байна.

ХЭЛТСИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГАЗАР

ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛ

  • Төрсний
  • Гэрлэсний
  • Гэрлэлт цуцлуулсны
  • Гэрлэлт сэргээсний
  • Эцэг тогтоосны
  • Үрчилсний
  • Овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсний
  • Иргэний үнэмлэхийн
  • Биеийн давхцахгүй өгөгдлийн /гар хурууны хээ/
  • Шилжилт хөдөлгөөний

  1. ТӨРСНИЙ БҮРТГЭЛ:

Шинээр төрсөн хүүхдийг эцэг, эхийн оршин суугаа газрын, эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандан бүртгүүлнэ.

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:

  • Эцэг эхийн иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
  • Төрөх газраас олгосон эрүүл мэндийн дэвтэр
  • Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ
  • Гэрлэсний гэрчилгээгүй бол эцэг, эх хамт ирж иргэний бүртгэлээс гаргасан өргөдөл бөглөж бүртгэлийн хураамж 2500 төгрөг тушаана.

  1. ГЭРЛЭЛТИЙН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД:
  • Гэрлэсэн эсэх лавлагаа /УБЕГ-ын ИБТА-аас/
  • Гэрлэгсдийн иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
  • Гэрлэлтээ батлуулахыг хүссэн тухай өргөдлийг бөглөнө
  • Өмнө нь гэрлэж, гэр бүл цуцалсан бол гэрлэлт цуцлалтын гэрчилгээ, ИБТА-ын лавлагаа
  • Харьяа дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн гаргасан эрүүл мэндийн магадлагаа

Үүнд:

  • сүрьеэ
  • бздхө
  • дох
  • сэтгэц мэдрэл
  • Гэрлэлт бүртгүүлж буй иргэд өөрийн биеээр ирнэ
  • Гэрлэгсдийн талаас нэг нэг гэрч
  • Гэрчилгээний үнэ 2500 төгрөг

 

  1. ГЭРЛЭЛТ ЦУЦЛУУЛСНЫГ БҮРТГҮҮЛЭХЭД:

НЭГ. ЗАХИРГААНЫ ЖУРМААР ГЭРЛЭЛТ ЦУЦЛАХ

  • Өөрийн гараар тус тусдаа бичсэн эхнэр, нөхрийн өргөдөл /Нотариатаар баталгаажуусан/
  • Дундаасаа 0-18 насны хүүхэдгүй тухай оршин суугаа хорооны тодорхойлолт
  • Гэрлэлтийн гэрчилгээний эх хувь. Хаяж үрэгдүүлсэн тохиолдолд иргэний баримтын төв архиваас авсан гэрлэлтийн лавлагаа

 

ХОЁР. ШҮҮХИЙН ЖУРМААР ГЭРЛЭЛТ ЦУЦАЛСАНЫГ БҮРТГЭХ

  • Гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн эх хувь
  • Гэрлэлт цуцлалтыг бүртгүүлэх тухай өргөдөл, хүсэлт
  • Бичиг баримтын хуулбар
  • Гэрлэлтийн гэрчилгээний эх хувь. Хаяж үрэгдүүлсэн тохиолдолд иргэний баримтын төв архиваас авсан гэрлэлтийн лавлагаа

 

  1. ГЭРЛЭЛТ СЭРГЭЭСНИЙГ БҮРТГҮҮЛЭХЭД:
  • Нөхөр, эхнэр гэрлэлтээ сэргээлгэхийг хүссэн өргөдөл
  • Иргэнийг сураггүй алга болсонд тооцсон, эсхүл нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэрийн хуулбар
  • Захиргааны журмаар гэрлэлт цуцлалтыг хүчингүй болгосон шийдвэр
  • Шүүхийн журмаар гэрлэлт цуцалсан бол шүүхээр цуцлалтыг хүчингүй болгосон шийдвэр
  • Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
  • Гэрлэгсэд УБЕГ-ын Иргэний баримтын архиваас гэрлэсэн эсэх лавлагаа авах
  • Гэрчилгээний үнэ 2500 төгрөг

 

 

  1. ЭЦЭГ  ТОГТООСНЫГ БҮРТГҮҮЛЭХЭД:
  • Эцэг эх хамтран гаргасан өргөдөл
  • Эцэг, эхийн иргэний үнэмлэх
  • Гэрлэлтийн гэрчилгээний эх хувь /хуулбарын хамт/
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ, төрсний бүртгэлийн лавлагаа 7-оос дээш насны хүүхдийн өргөдөл
  • Гэрчилгээний үнэ 2500 төгрөг

  1. ҮРЧИЛСНИЙГ БҮРТГҮҮЛЭХЭД:
  • Оршин суугаа сум, дүүргийн Засаг даргын хүүхэд үрчилж авахыг зөвшөөрсөн захирамж
  • Төрсөн эцэг, эхийн зөвшөөрсөн өргөдөл
  • Үрчлэн авагч эцэг /эх/-ийн өргөдөл
  • Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
  • Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ 7-оос дээш насны хүүхдийн бичгээр гаргасан зөвшөөрөл
  • Үрчлэн авагч талын эрүүл мэндийн шинжилгээ /дох, сэтгэц, сүрьеэ/
  • Үрчлэн авагч талын цагдаагын байгууллагын тодорхойлолт
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
  • Үрчлүүлэгч болон үрчлэгч талын эцэг эх өөрсдийн биеэр байна
  • Гэрчилгээний үнэ 2500 төгрөг

 

  1. ОВОГ, ЭЦЭГ /ЭХ/-ИЙН НЭР, НЭР ӨӨРЧИЛСНИЙГ БҮРТГҮҮЛЭХЭД:
  • Оршин суугаа дүүргийн Засаг даргын захирамж
  • Төрсний гэрчилгээ, иргэний баримтын архивын лавлагаа
  • Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
  • 16 ба түүнээс дээш насны хүүхэдтэй бол тэдгээрийн бичгээр гаргасан зөвшөөрөл, иргэний үнэмлэхийн хуулбар
  • Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ
  • Өргөдөл
  • ЦЕГ-ын тодорхойлолт
  • Гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын харьяат болгосон тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг
  • Харьяа дүүргийн татварын хэлтсийн тодорхойлолт
  • Өмнө нь овог, эцэг /эх/-ийн нэр, нэрээ өөрчилж байсан эсэх талаар иргэний баримтын архивын лавлагаа

0-16 насны хүүхдийн нэрийг өөрчлөхөд:

  • Өргөдөл
  • Төрсний гэрчилгээ, иргэний баримтын архивын лавлагаа
  • Эцэг, эх-ийн иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
  • 7 ба түүнээс дээш насны хүүхдийн бичгээр гаргасан хүсэлт
  • Эцэг /эх/-ийн бичгээр гаргасан зөвшөөрөл /шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоогдсон тохиолдолд/
  • Гэрчилгээний үнэ 2500 төгрөг

 

  1. ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БҮРТЭЛ:
  • Иргэн аливаа Засаг захиргааны нэгжид 180 хоногоос дээш хугацаагаар, бүрмөсөн шилжин ирсэн бол 10 хоногийн дотор холбогдох сум, дүүргийн хороонд бүртгүүлнэ.
  • Түр оршин суугаа нутаг дэвсгэрийн баг, хорооны Засаг даргад 7 хоногийн дотор бүртгүүлж байх үүрэгтэй.

 

Бүрдүүлэх материал нь:

  • Иргэний үнэмлэх
  • 16-аас доош насны хүүхэдтэй бол төрсний гэрчилгээ
  • Оршин сууж байсан сум, хорооноос хасалт хийлгэсэн ИУБ-22 маягтын улсын бүртгэгчийн бүртгэсэн гарын үсэг, тамгатай нарийн хуудсыг авч шинээр суух сум, хороондоо бүртгүүлнэ.

 

  1. ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХДЭЭ: /ГАР ХУРУУНЫ ХЭЭ/

Иргэний шинэчилсэн бүртгэлээр иргэний регистрийн дугаар дээр үндэслэн хүн бүрт үл давхардах шинжтэй 10 хурууны хээ, цээж зургийн авч тухайн иргэний төрөлтийн болон иргэний үнэмлэх, оршин сууж буй хаягийн бүртгэлийг баталгаажуулна. Монгол улсын 16 насанд хүрсэн иргэн бүр шинэчилсэн бүртгэлд заавал хамрагдана.

Бүрдүүлэх материал нь:

  • Насанд хүрсэн иргэний үнэмлэх
  • Төрсний гэрчилгээ /1951 оноос хойш төрсөн иргэн/
  • 01-15 насны хүүхдийн төрсний гэрчилгээ
  1.  ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙН БҮРТ
  2. ГЭЛ:              

 

16 нас хүрсэн иргэнд иргэний үнэмлэх шинээр олгоход бүрдүүлэх материал

  • Хүсэлт ИУБ-31 маягт
  • Төрсний гэрчилгээ
  • Эцэг /эх/-ийн иргэний үнэмлэх
  • Монгол улсын харьяат болсон тохиолдолд тус улсын харьяат болсон тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг
  • Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт

Иргэний үнэмлэх дахин олгоход бүрдүүлэх материал

  • Хүсэлт /ИУБ-31 маягт/
  • Иргэний үнэмлэх
  • Шүүхийн шийдвэр
  • Хяналтын лсын байцаагчийн дүгнэлт
  • Овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсөн гэрчилгээ
  • Холбогдох байгууллагын тодорхойлолт. Жишээ нь албан газрын үнэмлэх, зурагтай баримт бичиг
  • Улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримт

Иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаа сунган сольж олгоход бүрдүүлэх материал:

  • Хүсэлт ИУБ-31 маягт
  • Иргэний үнэмлэх
  • Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт

Оршин суугаа хаягаа өөрчилсөн тохиолдолд бүрдүүлэх материал:

  • Хүсэлт /өргөдөл/
  • Иргэний үнэмлэхийн бичил санах ойд шилжүүлэв гэсэн тэмдэглэгээг хийлгэх
  • Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт

 

  1.  УЛСЫН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД ОГТ БҮРТГЭЛГҮЙ ИРГЭНД ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ШИНЭЭР ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
  • Хүсэлт ИУБ-31 маягт
  • Төрсний гэрчилгээ
  • Иргэний паспорт
  • Оршин суугаа баг, хорооны хаягийн бүртгэлийн тодорхойлолт
  • Шаардлагатай тохиолдолд бусад нотлох баримт бичиг
  • Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт

 

ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН БҮРТГЭЛ

  • ГАЗАР ӨМЧЛӨХ ЭРХЭЭ ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛД АНХ УДАА БҮРТГҮҮЛЖ, БАТАЛГААЖУУЛАХАД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:
  1. Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /өргөдөлд тухайн газрын байршил, хаяг, хэмжээ, үнэ, хэдэн хүн хамтран өмчилдөг тухай тодорхой бичиж бүх өмчлөгчид гарын үсгээ зурж, нотариатаар гэрчлүүлсэн байна/
  2. Газар өмчлүүлэх тухай шийдвэр /эх хувь/
  3. Хянан баталгааны дүгнэлтийн хуулбар /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  4. Кадастрын зураг /эх хувь/
  5. Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна./
  6. Үйлчилгээний хураамж 2500 төгрөг
  7. Хувийн хэргийн үнэ 2500 төгрөг
  8. Гэрчилгээний үнэ 5000 төгрөг тушаасан баримт
  9. Мэдүүлэг бөглөнө

Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон мөнгө тушаасан баримтыг хавсаргаж хүлээлгэн өгч бучах хуудас /тасалбар/ авна.

  • ХАШАА БАЙШИН, ХУВИЙН СУУЦЫГ ӨМЧЛӨХ ЭРХЭЭ ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛД АНХ УДАА БҮРТГҮҮЛЖ, БАТАЛГААЖУУЛАХАД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:
  1. Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /өргөдөлд хэдэн онд хэн барьж бий болгосон одоо хэдэн хүний хамтын өмч болох, эд хөрөнгийн, хаяг, хэмжээ, үнийг өмчлөгч өөрөө тодорхой бичиж, бүх өмчлөгчид гарын үсгээ зурж, нотариатаар гэрчлүүлсэн байна/
  2. Хороо /баг/-ын Засаг дарггаас олгосон ам бүл, хачгийн тодорхойлолт /эх хувь/
  3. Газар эзэмших эрхийн гэрчилгээ, эсхүл газар өмчлүүлэх шийдвэр, хянан баталгааны дүгнэлт /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  4. Кадастрын зураг
  5. Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн банйа/
  6. Хашаа, байшин,хувийн сууцыг 4 талаас нь бүтэн харагдуулж авсан фото зураг /А4 цаасан дээр нааж тайлбар бичих, нэг хашаанд 2 ба түүнээс дээш байшинтай бол нэг зурагт бүгдийг нь багтааж авах/
  7. Хашаа, байшин, хувийн сууцны план зураг
  8. Үйлчилгээний хураамж:
  9. Хувийн хэргийн үнэ 2500 төгрөг
  10. Гэрчилгээний үнэ 5000 төгрөг тушаасан баримт
  11. Тэмдэгтийн хураамж: Эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцож, татварын албаны дансанд тушаасан баримт
  12. Мэдүүлэг бөглөнө

Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтуд болон мөнгө тушаасан баримтыг хавсаргаж хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.

  • ТӨРӨӨС ХУВЬЧИЛСАН ОРОН СУУЦ ӨМЧЛӨХ ЭРХЭЭ ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЖ, БАТАЛГААЖУУЛАХАД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:
  1. Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /өргөдөлд тухайн орон сууцны хаяг, талбайн хэмжээ, үнэ, хэдэн хүний өмч болох талаар тодорхой бичиж, өргөдөлийн гарын үсгийн үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  2. Өмчлөгч, хамтран өмчлөгч нарын иргэний үнэмлэхний, насанд хүрээгүй хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  3. Орон сууц хувьчлах товчооноос олгосон орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ /эх хувь/
  4. Үйлчгээний хураамж 2500 төгрөг /яаралтай бол 5000 төгрөг/
  5. Хувийн хэргийн үнэ 2500 төгрөг
  6. Мэдүүлэг бөглөнө

Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон мөнгө тушаасан баримтыг хавсаргаж хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна. Төрөөс хувьчилсан орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулахад мэдүүлэг хүлээн авснаас хойш 7 хоногт, яаралтай хураамж төлсөн бол ажлын 8 цагт бүртгэх эсэхийг шийдвэрлэж хариу өгнө.

  • ТӨРӨӨС ХУВЬЧИЛСАН ГАЗАР БОЛОН ОРОН СУУЦНААС БУСАД ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХЭЭ ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛД АНХ УДАА БҮРТГҮҮЛЖ, БАТАЛГААЖУУЛАХАД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:

Нэг. Хуулийн этгээдийн бүрдүүлэх баримт бичиг:

  1. Бүртгүүлэхийг хүссэн албан бичиг /эх хувь/
  2. Эд хөрөнгийн тухай танилцуулга /эд хөрөнгийн байршил хаяг, хэмжээ, зориулалт, хэдэн хүний өмч болох, өмчлөгчийн тодорхойлсон үнэ, тухайн үл хөдлөх хөрөнгө хэдэн өрөө, тасалгаатай, хэзээ их засвар хийсэн гэх мэт/
  3. Эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг /өмчлөх эрхийн гэрчилгээ, технийкийн нөхцөл, эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэр, гэрээ, хөрөнгө оруулсныг нотлох бичиг баримтууд, барилга хүлээлцсэн акт, барилгыг ашиглалтанд хүлээн авсан улсын комиссын акт гэх мэт/
  4. Газрын гэрчилгээ, гэрээний хуулбар /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  5. Кадастрын зураг /эх хувь/
  6. Эд хөрөнгийн дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг /эх хувь/
  7. Барилгын давхруудын план зураг /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  8. Захирлын иргэний үнэмлэхийн хуулбар /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  9. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  10.  Аж ахуйн нэгжийн дүрэм, үүсгэн байгуулах гэрээ /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  11. Шинээр баригдсан барилга, байгууламж, дуусаагүй барилга байгууламжийн албан ёсны хаягийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн, газрын хот төлөвлөлт мэдээллийн хэлтсээс авсан байна
  12. Мэдүүлэг бөглөнө

Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон мөнгө тушаасан баримтыг хавсаргаж хүлээлгэн өгч буцах /тасалбар/ авна.

 

ХОЁР. ИРГЭН ТА ДАРААХЬ БАРИМТ БИЧГИЙГ БҮРДҮҮЛНЭ:

  1. Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /гарын үсэгний үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  2. Эд хөрөнгийн тухай танилцуулга /үл хөдлөх хөрөнгийн байршил, хэмжээ, зориулалт, хэдэн хүний өмч болох өмчлөгчийн тодорхойлсон үнэ, тухайн үл хөдлөх хөрөнгө хэдэн өрөө, тасалгаатай, хэзээ их засвар хийсэн гэх мэт/
  3. Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  4. Эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг /өмчлөх эрхийн гэрчилгээ, техникийн нөхцөл, эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэр, хөрөнгө оруулсныг нотлох бичиг баримтууд, барилга хүлээлцсэн акт, барилгыг ашиглалтанд хүлээн авсан улсын комиссын акт гэх мэт/
  5. Газрын гэрчилгээ, гэрээний хуулбар /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  6. Кадастрын зураг /эх хувь/
  7. Эд хөрөнгийн дөрвөн талаас нь бүтэн харуулсан фото зураг /эх хувь/
  8. Барилгын давхруудын план зураг /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  9. Мэдүүлэг бөглөнө
  10. Үйлчилгээний хураамж:
  11. Хувийн хэргийн үнэ 2500 төгрөг
  12. Гэрчилгээний үнэ 5000 төгрөг тушаасан баримт
  13. Тэмдэгтийн хураамж: эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,001 хувиар тооцож, Нийслэлийн татварын албаны дансанд тушаасан баримт

Бүрдүүлсэн бичиг баримтуудаар таны өмчлөх эрх хангалттай нотлогдохгүй байна гэж үзвэл эрхийн улсын бүртгэгч нь нэмэлт нотлох баримт бичиг шаардаж болно.

Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон мөнгө тушаасан баримтыг хавсаргаж хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна.

Өмчлөгч болон хамтран өмчлөгчийн аль нэг нь 14 хоногийн дараа өөрийн биеэр ирж, иргэний үнэмлэхээ шалгуулан буцах хуудсыг өгч, өмчлөх эрхийн гэрчилгээгээ хүлээж авна.

Өмчлөгч болон хамтран өмчлөгчийн аль нэг нь өөрийн биеэр ирж, иргэний үнэмлэхээ шалгуулан буцах хуудсыг өгч, өмчлөх эрхийн гэрчилгээгээ хүлээж авна.

 

""
Төрийн байгууллагын цахим хуудас
Вебийн үзүүлэлт