15-р Хороо

НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 15 ДУГААР ХОРООНЫ МЭДЭЭЛЭЛ

  1. Хорооны танилцуулга

Манай хороо 1992 оноос нутгийн өөрөө удирдах болон Засаг захиргааны бүтэц зохион байгуулалтын шинэ зарчимд шилжиж, Баянгол дүүргийн 15-р хороо гэж нэрлэгдэн чиг үүрэг эрх хэмжээнийхээ дагуу үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нутаг дэвсгэрийн 14 га газар нутагтай, нийт 17 байр 37 орцны 1255 өрхийн 4615 хүн амтай, 86, 161-р цэцэрлэг, 40 дүгээр сургууль, Усантүрүү өрхийн эрүүл мэндийн төв, цагдаагийн нэг хэсгийн байцаагч нар тус тус “Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй хүргэх” эрхэм зорилго тавин ажиллаж байна. 

     Тус хорооны онцлог нь Нийслэл, дүүргийн тэргүүний хороо, цомхон, байшин хороолол, томоохон аж ахуйн нэгжүүд олонтой, тухайлбал нутаг дэвсгэрт “Байгаль эх” цогцолбор “Билиг” их дэлгүүр, “Макс” групп, “Тумбааш холдинг”, “Мон бейкэри” ХХК, “1000” бараа, “1000” нэрийн бараа, “Начин заан” ХХК, “United colors of Benetton” барааны дэлгүүр,  “МБИ”ХХК-ны  “Сюрприз” дэлгүүр, “Alphonse” ресторан, “Хас”, “Хадгаламж” “Голомт” банкны салбарууд, аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллгагаагаа явуулж байна.

  1. Албан хаагчдын мэдээлэл

Д/д

Овог нэр

Албан тушаал

Холбогдох  утас

Хорооны хаяг байршил

0

1

2

3

4

  1.  

Ж.Ариунханд

Засаг дарга

88096245

 

 

Баянгол дүүргийн 15 дугаар хороо Энхтайвны өргөн чөлөө, 1000 нэрийн барааны хойно, 23б байрны хойно. (Цогцолбор байр)

Утас: 70127167

 

 

  1.  

Э.Ууганбат

Зохион байуулагч

99103906

  1.  

Т.Дэлгэрмаа

Улсын бүртгэгч

96687708

  1.  

Н.Насанбаяр

Хөгжлийн нийгмийн ажилтан

88621750

  1.  

Л.Тунгалаг

Халамжийн мэргэжилтэн

99176707

  1.  

З.Бадарч

Хэсгийн ахлагч

99138311

  1.  

Ц.Цэвэлмаа

Хэсгийн ахлагч

88155604

  1.  

Л.Цээриймаа

Хэсгийн ахлагч

99169690

  1.  

Б.Батбаатар

Хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад

96631169

 

  1. Мэдээ мэдээлэл

            Тайлант хугацаанд цэргийн тоо бүртгэл, мэдээ, мэдээллийг сайжруулах, шинэчлэхэд багагүй ажлыг гүйцэтгэж, нийт 98.8 хувьтай  бүртгэлд хамрууллаа.

I улирлын  байдлаар шилжиж ирсэн 6 өрхийн 48, шилжиж явсан 10 өрхийн 82 иргэний асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэв. Шинээр мэндэлсэн 10 хүүхэд,  нас барсан 5 иргэдийн холбогдох  бүртгэлийг хийж, төрийн үйлчилгээг үзүүлсэн. Иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн 12 иргэн цахим үнэмлэхний захиалга өгсөн.

Зэвсэгт хүчний 92 жилийн ойн арга хэмжээний хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабтай хамтран “Монгол цэргийн жавхаа” нэгдсэн арга хэмжээг 2013.03.17-ны өдөр “UB palace” концертийн их танхимд зохион байгуулж,  тус хороо 2013 оны цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийн ажлаар дүүргийн Засаг даргын “Өргөмжлөл” хүртсэн.

I улирлын байдлаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийтийн тээврээр үнэгүй зорчих автобусны билетний бичилтийг ахмад настан 420, хөгжлийн бэрхшээлтэй 49 иргэнд тус тус олгосон.

Нийтийг хамарсан их цэвэрлэгээг 8 удаа зохион байгуулж, дэвсгэрийн томоохон 23 ААНБ, 4 СӨХ, 1 сургууль, 3-н цэцэрлэг, ахмад, эмэгтэйчүүдийн зөвлөл, нийт 2650 хүн оролцож,  14 га талбайн хогийг цэвэрлэж, 18 машин хог ачуулав.

Хороо
Фото мэдээлэл
Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр Эрүүл... Хамтын хүчээр хороо, дүүрэг, хот, улсаа хөгжүүлэхийг уриалав Гэрлэсний гэрчилгээ гардуулав Монголын багш нарын 48 дахь өдрийн хүндэтгэлийн арга хэмжээ "Ахмадын эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан дүүргийнхээ 3000...
ШИНЭЧЛЭЛИЙН БАГ ГАРААНЫ ЖИЛДЭЭ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гар урлал Иргэнд өмчлүүлэх газар