Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдэл

         Тус нэгдэл нь анх 1991 онд Октябрийн райны Эрүүл мэндийн зөвлөх төвөөс Эрүүл мэндийн 7-р төв нэртэйгээр салж 1997 онд Баянгол эрүүл мэндийн нэгдэл болон өргөжиж одоо дүүргийн 193759 гаруй хүн амд эмнэлгийн анхан болон хоёрд дах шатлалын тусламж үйлчилчилгээг үзүүлж байна. Үүнээс 54875 буюу 31,8 % нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, 43115 буюу 25% нь 0-15 насны хүүхэд эзэлдэг. Жилдээ дунджаар 3832-5900 эх амарждаг.

 Нийт 222 эмч , эмнэлэгийн ажилтантай үүнээс АУ-ны магистер-36, Нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан-57, Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан-29, Дүүргийн хөдөлмөрийн аварга-4, Байгуллагын хөдөлмөрийн аварга-6, эмчийн зэрэгтэй-21, эмнэлэгийн мэргэжилтний зэрэгтэй-18 эмч, эмнэлэгийн мэргэжилтэн ажиллаж байна.  

Бүтэц зохион байгуулалт: Захиргаа аж ахуй, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасаг, поликлиникийн тасаг, хүүхдийн нэгдсэн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг гэсэн тасаг нэгжүүдтэй үйл ажиллагаа явуулж байна.

Эрүүл мэндийн анхан болон хоёр дах шатлалын үйлчилгээг үзүүлдэг бөгөөд дотор, мэдрэлээр хэвтэн эмчлүүлдэг. Мөн хүүхдийн нэгдсэн эмнэлэгтэй.

Тусламж үйлчилгээний төрөл:

  • Эрүүл мэндийн анхан болон хоёр дах шатны тусламж үйлчилгээг /21 өрхийн эмнэлэг/
  • Амбулатори
  • Нэгдсэн эмнэлэг /дотор, мэдрэл/
  • Хүүхдийн эмнэлэг

Амбулатори нь :

  1. Нүд, Чих хамар хоолой, шүд, зүрх судас, эмэгтэйчүүд, хүүхэд , мэдрэл, сэтгэц, дотор, халдварт, ДОХ/БЗДХ, сэргээн засах эмчилгээ, гэмтэл, мэс засал, дотоод шүүрэл, хавдар, дархлаажуулалт, ахмад , сүрьеэ, ариутгал, харшил гэсэн 21 нарийн мэргэжлийн кабинеттай ажилладаг.
  2. Параклиник: Эхо, рентген, ЭКГ, лаборатори, биохими, шээс , цус, цагаан хорхой, бацилл, иммунологи, Дох серологи чиглэлээр үйл оношлогоо хийгддэг.

Нэгдсэн эмнэлэг :

БГДНЭ нь 1999 оны 10 сарын 12 нд анх 50 ортойгоор байгуулагдан 1-4,9-19,21,22,23-р  хорооны ард иргэдэд дотор мэдрэлийн чиглэлээр стационарын тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн.  Одоо дотрын 42 ор, мэдрэлийн 18 ор ашиглагдаж, эрчимт эмчилгээ , хүлээн авах тусгаарлах өрөө , эмийн сантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Хаяг байршил: Бгд 19 хороо Номун мэс заслын эмнэлэгийн баруун талд 2 давхар тоосгон цагаан байшин

                Холбоо барих утас: 366370

Хүүхдийн эмнэлэг:

БГЭМН-н харъяа Эмүүжин хүүхдийн эмнэлэг нь 2013.05.31-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж НЭМГ-н даргын эмнэлэгийн тусламж үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа эхлэллээ. Тус эмнэлэг нь БГД-н 7,8,13,19 хорооны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх 35 ортойгоор ажиллаж байна.

      Хаяг байршил: БГД-ийн 8 хороо 3 хороолол Чингүүнжавын гудамж Хөгжил хотхоны урд 3 давхар байшин

      Холбоо барих утас: 70141303

Амбулатори: БГД 17 хороо Жалханз худагт Дамдинбазарын гудамж Дүүргийн нийгмийн даатгалын эсрэг талд 4 давхар тоосгон байшин.

Утас : Нэгдлийн дарга- 362530, ЭЭОДарга-70141302, Хүний нөөц-365036, Цахим сан: 361302, Хүүхдийн түргэн-362539

Байгууллагын вэб сайт: www.bgemn.ubheath.mn

Төрийн байгууллагын цахим хуудас
Вебийн үзүүлэлт