"Баянгол шинэ өргөө" орон нутгийн өмчит аж ахуй тооцоотой үйлдвэрийн газар

“Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ
    
 


 

                            Мэндчилгээ
“Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГазрын хамт олны өмнөөс энэхүү    цахим хуудсанд зочилж буй таны амар амгаланг айлтган мэндчилж байна. Манай байгууллага нь    2013 оны 02 сарын 06-ны  өдөр Баянгол Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 18 тоот тогтоолоор Баянгол дүүргийн хэмжээнд “Хог хаягдлын хураамжийг төвлөрүүлэх, хог хаягдлын тээвэрлэлт, нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, тохижилтын ажлыг гүйцэтгэх” үндсэн зорилгын хүрээнд үүсгэн байгуулагдсан.
МУ-ын “Хог хаягдалын тухай хууль” Татварын ерөнхий хууль, бусад хууль тогтоомж болон Монгол улсын Засгийн газар, Нийслэл, Дүүргээс гарсан шийдвэр, захирамжийн хэрэгжилтийг хангаж хоггүй, цэвэр цэмцгэр, нийслэлийн өнгө төрх болсон дүүрэг болохын төлөө машин техник, ажиллах хүчний нөөцөнд тулгуурлан амжиллтай ажиллаж байна. Мөн дүүргийн өнгө үзэмжийн илэрхийлэл болсон ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтын чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттайгаар гүйцэтгэн ажиллаж байна.
Хоггүй цэвэрхэн хот, эрүүл орчныг бүрдүүлэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага та бүхний идэвхи зүтгэл, оролцоо чухал учраас хамтран ажиллахыг хүсч байна.
Хоггүй дүүрэг цэмцгэр Баянголын төлөө хамтдаа зүтгэцгээе.
                     
              “Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГазрын захирал   Б.Мөнгөнсүх

 

 

 

 Танилцуулга

“Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь 2013 оны 02 сарын 06-ны өдөр Баянгол Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 18 тоот тогтоолоор Баянгол дүүргийн хэмжээнд “хог хаягдлын хураамжийг төвлөрүүлэх, хог хаягдлын тээвэрлэлт, нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, тохижилтын ажлыг гүйцэтгэх” үндсэн зорилгын хүрээнд үүсгэн байгуулагдсан.

2013 оны 03 сарын 01-ний өдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэн хоггүй, цэвэр цэмцгэр, нийслэлийн өнгө төрх болсон дүүрэг болохын төлөө машин техник, ажиллах хүчний нөөцийг оновчтой хуваарилан амжиллтай ажиллах бүхий л нөөц боломжийг эрэлхийлэн ажиллаж байна.

Өмнө үйл ажиллагаа явуулж байсан байгууллагын уламжлалыг хадгалж, алдаа дутагдлыг засж сайжруулан төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр тодорхой ажил төлөвлөн холбогдох байгууллага, албан тушаалтантай хамтарч ажиллаж байна. Эдгээрээс дурьдвал Баянгол дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын дийлэнх хувьтай нь “хог тээвэрлэлтийн гэрээ” байгуулах, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлж дүүргийн гэр хороолол, төвийн хорооллын хог хаягдлын хэмжээг бууруулах, бүрэн салгах зэрэг зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Баянгол дүүрэг нь нийслэлийн төв хэсэгт байрладаг, хүн амын нягтаршил ихтэй түүнийгээ дагаад аж ахуйн нэгж, байгууллага, үйлчилгээний газрууд олноор үйл ажиллагаа явуулдаг ихээхэн онцлогтой дүүрэг юм. Мөн жилээс жилд аж ахуйн нэгж, байгууллагын тоо өсч тэдгээрээс гарах хог хаягдлын  хэмжээ давхар нэмэгдэж байна.

Нийслэл дүүргээс гарсан захирамж, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, үндсэн зорилгоо биелүүлэхийн тулд хүний нөөцийн оновчтой бодлого хэрэгжүүлэх, мөн ажиллагсдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, уялдаа холбоог сайжруулахын тулд бүтэц орон тоог оновчтой зохион байгуулах, хог хаягдлын хэмжээг бууруулах, хоггүй орчин бий болгох зэрэг томоохон ажлуудыг шийдвэрлэн ажиллаж байна.

Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ нь 2013 оны 9 сарын байдлаар нийт 4 хэлтэс, 200 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

1.    Захиргаа, удирдлагын хэлтэс:  

Байгууллагын өдөр тутам болон ерөнхий үйл ажиллагааг удирдлага, чиг үүргээр хангаж, бусад хэлтэс болон ажиллагсдыг мэргэжлийн удирдлагаар ханган ажилладаг.

Уг хэлтэст захирал-1, дэд захирал-1, хуулийн мэргэжилтэн-1, хүний нөөцийн мэргэжилтэн-1, ерөнхий нябо-1, тооцооны нябо-1, мэдээлэл сурталчилгааны ажилтан-1, эрх зүйн ажилтан-3, оператор-3, үйлчлэгч-1 зэрэг нийт 14 ажилтан,

2.    Хог тээврийн хэлтэс:

Дүүргийн нутаг дэвсгэрт айл өрх, байгууллага, үйлчилгээний газраас бий болсон ахуйн болон овортой хог хаягдлыг шуурхай тээвэрлэж хоггүй орчин бий болгохын төлөө машин техник, хүний нөөцийг ашиглан ихээхэн үр дүнтэй ажиллаж буй хэлтэс юм.

Уг хэлтэст хэлтсийн дарга-1, гэр хороолол хариуцсан ажилтан-2, орон сууцны хороолол хариуцсан ажилтан-2, аж ахуйн нэгж байгууллага хариуцсан ажилтан-2, ачигч-60 зэрэг нийт 67 ажилтан,

3.    Ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтын хэлтэс:

Дүүргийн нутаг дэвсгэрийн ногоон байгууламж, орчны тохижилт, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг гүйцэтгэж буй хэлтэс.

Уг хэлтэст хэлтсийн дарга-1, ногоон байгууламж хариуцсан ажилтан-2, нийтийн эзэмшлийн зам талбай хариуцсан ажилтан-2, бригадын дарга-3, гагнуурчин-1, туслах ажилтан-2, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний ажилчид-83 хүн зэрэг нийт 94 ажилтан,

4.    Автобааз, үйлчилгээ аж ахуйн хэлтэс:

 Байгууллагын техник, аж ахуйн холбогдолтой бүхий л асуудлыг хариуцан ачигч жолооч болон бусад ажиллагсдын ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцлөөр хангаж, өдөр тутам хог тээвэрт ажиллаж буй жолооч, ачигч нарт хөдөлмөр аюулгүй ажиллагааны заавар журмыг танилцуулж тэдгээрийн ажлын гүйцэтгэлд хяналт тавин ажилладаг хэлтэс юм.

Уг хэлтэст хэлтсийн дарга-1, аж ахуйн нярав-1, механик-2, хог тээврийн жолооч-36, үйлчилгээний жолооч-4 зэрэг нийт 44 ажилтан тус тус харъяалагдан ажиллаж байна.  

Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ нь 2013 оны 03 сарын 01-ний өдрөөс Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, үйлчилгээний газруудтай "Хог тээврийн гэрээ" байгуулж эхэлсэн.

Баянгол дүүрэгт бүртгэлтэй, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 12.000 гаруй аж ахуйн нэгж, хувь хүмүүс байдгаас тогтмол идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй 7000 орчим аж ахуйн нэгж байгууллага байдаг гэсэн статистик мэдээ байдаг. Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ нь 2013 оны 9 сарын 20-ны байдлаар нийт 4500 орчим аж ахуйн нэгж, хувь хүн, үйлчилгээний газруудтай "хог хаягдлын хураамж"-ийн гэрээ байгуулан хураамжийг дүүргийн Татварын хэлтсийн дансанд төвлөрүүлэн ажиллаж байна. Хураамжийн хэмжээг Монгол улсын Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу Дүүргийн ИТХТ-ээс баталсан. Манай байгууллагын одоогийн байдлаар хийсэн гэрээний тоо нь өмнө үйл ажиллагаа явуулж байсан Баянгол тохижилт ХХК-ний байгуулсан нийт гэрээг 3 дахин нугалсан үзүүлэлт юм. Цаашид мөн 2000 орчим байгууллагатай гэрээ байгуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Одоогийн байдлаар Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ нь хог тээврийн 30 машин 1 дугуйт ачигч 1 Экскаватор ашиглан Баянгол дүүргийн хэмжээнд хог хаягдлыг бууруулах, "хоггүй дүүрэг цэмцгэр Баянгол" зорилтыг дэвшүүлэн шинэ хуваарь гарган амжилттай ажиллаж байна. 2013 оны 03 сард 1813 удаагийн рейсээр 8148 тонн, 04 сард 1824 удаагийн рейсээр 8101 тонн, 05 сард 1954 удаагийн рейёээр 8767 тонн, 06 сард 1923 удаагийн рейсээр 8531 тонн, 07 сард 1722 удаагийн рейсээр 7633 тонн, 08 сард 1937 удаагийн рейсээр  8304 тонн хог хаягдлыг тээвэрлсэн үзүүлэлттэй байна.

Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ үйл ажиллагаа явуулж эхэлснээр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй дийлэнх газартай гэрээ байгуулан, гудамж талбайн цэвэрлэгээг хангалттай сайн явуулж, хог хаягдлыг хэмжээг эрс багасган орон нутгийн өмчит учир өндөр хариуцлага хүлээсэн байгууллага болон төлөвшиж байна.  

Мөн дүүргийн хэмжээнд ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайн бүтээн байгуулалт, мод зүлэг шинээр тарих, хог хаягдлын хэмжээг эрс бууруулах, хог тээврийн машинуудад хяналтын систем суурилуулж ажлын бүтээмжийг өндөрсгөх, 14 хонож байж ачдаг байсан бункерийн хог хаягдлыг 7-8 хоногт ачдаг болсон зэрэг бодит ажлуудыг хийж нийслэлийн өнгө төрхөд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.   

Үүнээс гадна Нийслэлийн хот тохижилтын газартай байгуулсан гэрээний үндсэн дээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр болох Амарсанаагийн гудамж, Энхтайваны өргөн чөлөөнд ногоон байгууламж байгуулах чиглэлээр зүлэг, мод, цэцэг тарьж ургуулан арчилгааг тогтмол хийж ажилласан.

Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас зарласан "Баянгол дүүргийн орон сууцны хороолол дундах ил задгай хогийн цэгт зориулалтын цэг байрлуулах" тендерт шалгарсан компанитай хамтран ил задгай асгадаг байсан хогийн цэгүүдийг халж тусгай зориулалтын хогийн цэг байрлуулсан. Энэ нь иргэдийн талархлыг ихээхэн хүлээж дүүргийн цаашлаад нийслэлийн өнгө үзэмжид эерэгээр нөлөөлж байна. Энэхүү ажил одоогийн байдлаар 70 хувьтай явж байна.  

"Хоггүй Дүүрэг

Цэмцгэр Баянгол"

Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ

 

Үйлчилгээ

 

1.      Хог хаягдалын гэрээ байгуулах:

"Хог хаягдлын тухай" хууль шинээр үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор 2013 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс хойш хог хаягдлын хураамж нь Монгол улсын албан татварын бүрэлдэхүүн хэсэг болсон /Татварын Ерөнхий хуулийн 5.1 дэх заалт/ болно.

Энэхүү хуулийг үндэслэн Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ нь 2013 оны 03 сарын 01-ний өдрөөс Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, үйлчилгээний газруудтай хог хаягдал тээвэрлэлтийн гэрээ байгуулж эхэлсэн. Баянгол дүүрэгт бүртгэлтэй, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 12.000 гаруй аж ахуйн нэгж, хувь хүмүүс байдгаас тогтмол идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй 7000 орчим аж ахуйн нэгж байгууллага байдаг. Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ нь 2013 оны 8 сарын байдлаар нийт 5000 орчим аж ахуйн нэгж, хувь хүн, үйлчилгээний газруудтай гэрээ байгуулан хураамжийг дүүргийн татварын хэлтсийн дансанд төвлөрүүлэн ажиллаж байна. Хураамжийн хэмжээг Монгол улсын Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу Дүүргийн ИТХТ-ээс баталсан. 

 

 

 

 

 

2.Хог хаягдалын тээвэрлэлт:

Баянгол Шинэ Өргөө  ОНӨААТҮГ нь хог тээврийн 30 машин, 1 дугуйт ачигч , 1 Экскаватор ашиглан Баянгол дүүргийн хэмжээнд хог хаягдлыг бууруулах, "хоггүй дүүрэг цэмцгэр Баянгол" зорилтыг дэвшүүлэн шинэ хуваарь гарган амжилттай ажиллаж байна.  "Баянгол Шинэ Өргөө" ОНӨААТҮГ үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 2013 оны 03 сард 1813 удаагийн рейсээр 8148 тонн, 04 сард 1824 удаагийн рейсээр 8101 тонн, 05 сард 1954 удаагийн рейcээр 8767 тонн, 06 сард 1923 удаагийн рейсээр 8531 тонн, 07 сард 1722 удаагийн рейсээр 7633 тонн, 08 сард 1937 удаагийн рейсээр  8304 тонныг ,нийтдээ 11173  рейс хийж 49484 тонн хог хаягдал ачиж тээвэрлэсэн байна.

 

 

 

 

 

 

 

 

 

3. Дүүргийн хэмжээнд ногоон байгууламж, мод зүлэг шинээр тарих ,нийтийн эзэмшлийн зам дагуух хайс, хашлага, сандал, хогийн саванд засвар үйлчилгээг  тогтмол хииж гүйцэтгэж байна. Энэ жил Нийслэлийн хот тохижилтын газартай байгуулсан гэрээний үндсэн дээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр болох Амарсанаагийн гудамж, Энхтайваны өргөн чөлөөнд ногоон байгууламж байгуулах чиглэлээр зүлэг, мод, цэцэг тарьж ургуулан арчилгааг тогтмол хийж ажилласан. 

 

4. Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ:

Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-т 3 бригадын ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайн 83 үйлчлэгч ажиллаж байна. Эдгээр ажилчид нь дүүргийн 18 хэсгийн /гудамж/ 1.097.084 м.кв талбайг өдөр тутам хариуцан цэвэрлэж байна.

Дээрх 83 ажилчдаас хороо хариуцсан цэвэрлэгээний 17 ажилтан ажиллаж байгаа бөгөөд 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 13, 15, 18, 19-р хороонуудын цэвэрлэгээг хариуцан ажилладаг.

            Эдгээр нь:

-           Граж орчим

-           Хүүхдийн тоглоомын талбай, саад

-           Төв замаас гарч орох туслах зам

-           Асгуур орчмын хог хаягдлыг өдөр тутам цэвэрлэдэг.

 

            Хороо хариуцсан цэвэрлэгээний ажилтан ажиллуулж эхэлснээр хороод доторх хог хаягдал багасч ихээхэн үр дүнд хүрч байна.

 

Ил задгай үүссэн хогийн цэгүүдийг устгах чиглэлээр:

Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас зарласан "Баянгол дүүргийн орон сууцны хороолол дундах ил задгай хогийн цэгт зориулалтын цэг байрлуулах" тендерт шалгарсан компанитай хамтран ил задгай үүсдэг байсан хогийн цэгүүдийг халж оронд тусгай зориулалтын хогийн цэг байрлуулсан.

2013 оны 10 сарын байдлаар 11 хорооны 27 байршилд зориулалтын хог хаягдлын цэгийг байршуулаад байна.

Энэ нь иргэдийн талархал, дэмжлэгийг хүлээж, дүүргийн цаашлаад нийслэлийн өнгө үзэмжид эерэгээр нөлөөлсөн, бусад дүүргүүдийн жишиг болохуйц ихээхэн үр дүнтэй ажил болж байна. 

        

 

 

Хаяг:  Баянгол дүүрэг 11 хороо

Утас: 95536263, 89696260, 91546263

Facebook хаяганд хандах link:    https://www.facebook.com/BaangolSinergOronNutgijnmcitAatg?ref=hl

 

Төрийн байгууллагын цахим хуудас
Вебийн үзүүлэлт