Өмч, газрын харилцааны алба

Баянгол дүүрэг нь 1965 онд Октябрын район нэртэйгээр байгуулагдсан. 1992 онд газар нутгийн байршил, хүн амын нягтаршил, төвлөрлөөс шалтгаалан хоёр хуваагдаж Баянгол, Сонгино хайрхан дүүрэг болж, шинээр зохион байгуулагджээ.

Баянгол дүүрэгт 2013 оны эхний байдлаар 49683 өрхийн 192614 хүн амьдарч байгаа бөгөөд 1 км2 нутаг дэвсгэрт 6596 хүн ноогдож байна.

Засаг захиргааны нэгжийн хувьд 23 хороотой.

Дүүргийн нийт өрхийн 76.2 хувь буюу 37873 өрх орон сууцны хороололд, 23.8 хувь буюу 11810 өрх гэр хороололд амьдарч байна. Гэр хороололд амьдардаг нийт өрхийн 50.4 хувь буюу 5951 нь монгол гэрт амьдарч байна.

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын бүтцийг Засгийн газрын тогтоолоор шинэчлэн баталсны дагуу нийслэл, дүүргийн өмчийн харилцааны газар, газрын албыг нэгтгэн зохион байгуулсан бүтцээр тус алба нь нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

  • Албаны дарга -1
  • Газар зохион байгуулагч-3
  • Бүртгэлийн мэргэжилтэн -1
  • Өмч, газрын асуудал хариуцсан мэргэжилтэн-2
  • Газрын төлбөрийн байцаагч -2
  • Бичиг хэрэг, архивын ажилтан -1
  • Нягтлан бодогч -1
  • Жолооч -1
  • Сахиул -1

 

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭЛТ

Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ сунгахад бүрдүүлэх материал:

  • Иргэний өргөдөл /Өргөдөл гаргасан газрын байршил талбайн хэмжээ, холбоо барих утас зэргийг заавал тусгана./
  • Амины хашааны зориулалтаар хүсэлт гаргасан бол хорооны Засаг даргаас тодорхойлолт авах
  • Газар эзэмших, ашиглах эрхийг гэрчилгээ, гэрээний эх хувь
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Газрын кадастрын зураг /эх хувь/
  • Газрын төлбөрийн тооцооны баримтын хуулбар /тооцоо нийлсэн акт/

Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэхэд бүрдүүлэх материал:

  • 2 талын иргэний өргөдөл / Өргөдөл гаргасан газрын байршил талбайн хэмжээ, холбоо барих утас зэргийг заавал тусгана./
  • Газар эзэмших, ашиглах эрхийг гэрчилгээ, гэрээний эх хувь
  • Амины хашааны зориулалтаар хүсэлт гаргасан бол хорооны Засаг даргаас тодорхойлолт авах
  • 2 талын нотариатаар батлуулсан эрх шилжүүлсэн тухай гэрээ /эх хувь/
  • Газрын кадастрын зураг /эх хувь/
  • Газрын төлбөрийн тооцооны баримтын хуулбар /тооцоо нийлсэн акт/
  • Газар эзэмшигч иргэн нас барсан бол нас барсан тухай гэрчилгээний хуулбар, нотариатаар батлагдсан өв залгамжлах эрхийн гэрчилгээ

Газар ашиглуулахад: Монгол улсад байнга /183 хоногоос дээш хугацаагаар/ оршин суугаа гадаадын иргэн, харъяалалгүй хүнд зөвхөн гэрбүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар ашиглуулах асуудлыг тухайн шатны Засан дарга шийдвэрлэнэ.

Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд бүрдүүлэх материал:

  • Иргэний өгөдөл / Өргөдөл гаргасан газрын байршил талбайн хэмжээ, холбоо барих утас зэргийг заавал тусгана./
  • Амины хашааны зориулалтаар хүсэлт гаргасан бол хорооны Засаг даргаас тодорхойлолт авах
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Газрын кадастр
  • Газрын төлбөрийн тооцооны баримтын хуулбар /тооцоо нийлсэн акт/
  • Өдөр тутмын сонинд газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаарыг зарлуулсан бичиг, сонины “хүчингүй болгов” гэсэн хэсгийн хамт
  • “Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбар барагдуулах”-аас барьцаанд байхгүй тухай лавлагаа /100 айл Жоби дулгүүрийн баруун талд/

Хашаа хуваах: /Үл хөдлөхийн гэрчилгээтэй тохиолдолд/

  • Гэрчилгээний хуулбар
  • Кадастрын зураг /хуучин/
  • Хувийн компаний хуваалт хийлгэсэн зураг
  • Нотариатын гэрээний хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • 2 талын өргөдөл /хороогоор цохолт хийлгэсэн байх/

Эзэмшиж буй газраа өмчилж авахад бүрдүүлэх материал:

  • Газар өмчлөх тухай өргөдлийн маягт бөглөнө.
  • Хорооны Засаг даргын тодорхойлолт /Өмчилж авах гэж буй газрын хорооны Засаг даргаас авах/
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувь/
  • Иргэний үнэмлэхний хуулбар /Нотариатаар баталгаажуулах/
  • Газрын кадастрын зураг /эх хувь/
  • Төлбөр төлсөн тухай баримт

Гэр бүлийн хэрэгцээгээр газар өмчилж авсан иргэд хамтран өмчлөгчөөс хасуулахад бүрдүүлэх материал:

  • НЗД-ын захирамжаар газар өмчлүүлсэн тухай /шийдвэрийн хуулбар/
  • Үл хөдлөхийн гэрчилгээ авсан бол /гэрчилгээний хуулбар/
  • Эрх шилжүүлэх тухай гэр бүлийн гишүүдийн хэлцлийн гэрээ /нотариатаар гэрчлүүлсэн байх/
  • Газрын кадастрын зураг
  • Тухайн газрын харъяа хороон даргын тодорхойлолт

Шийдвэр гээгдүүлсэн тохиолдолд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулаагүй тухай лавлагаа авах
  • 2003 оноос хойшхи газар өмчлөлийн захирамжаас шүүлт хийж, архиваас материалын хуулбарыг авах
  • Хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариат/
  • Өдөр тутмын сонинд зарлуулсан сонингын хайчилбар
  • Банкны өр барагдуулах алба 100айл- Шийдвэр барьцаанд тавьж байгаагүй гэсэн лавлагаа
  • Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээний үнэ /40000 төг/

Өргөдөл бичих /хаяж гээгдүүлсэн, нөхөн олгох тухай/

 

16052 Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Засаг даргын тамгын газар 111 тоот
 
Утас: 36-83-41, 36-84-64
 
 
ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛ
 
Банк: Улаанбаатар банк
 
Дансны № 2602003038
 
Хүлээн авагч БГД ӨГХА
 
Утга: Газрын төлбөр

 

Төрийн байгууллагын цахим хуудас
Вебийн үзүүлэлт