>Баянгол шинө өргөө ОНӨААТҮГ
Тус байгууллага нь 2013 оны 02 дугаар сард Баянгол Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 18 тоот тогтоолоор Баянгол дүүргийн хэмжээнд “Хог хаягдлын хураамжийг төвлөрүүлэх, хог хаягдлын тээвэрлэлт, нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, тохижилтын ажлыг гүйцэтгэх” үндсэн чиглэлээр үүсгэн байгуулагдсан.
Үндсэн чиглэлийнхээ хүрээнд
Үзүүлэх үйлчилгээ, нэр төрөл:
Монгол улсын Хог хаягдлын тухай хууль, Татварын ерөнхий хууль, БГД-ийн ИТХТ-ийн 2013 оны 30 тоот тогтоолын дагуу Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй бүх ААНБ, иргэн, үйлчилгээний газрууд Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-тай “хог хаягдал тээвэрлэх, хураамж төвлөрүүлэх гэрээ” байгуулж жил бүр дүгнэж ажиллах журамтай.
Мөн дүүрэгт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсч буй иргэн, ААНБ-ууд хог хаягдлын хураамжийн гэрээг шинээр байгуулж хураамж төлнө.
Явуулах үйл ажиллагааны хэлбэрээс хамаараад сард төлөх хураамжийн хэмжээ харилцан адилгүй байдаг бөгөөд төлөх хураамжийн хэмжээг БГД-ийн ИТХТ-ийн 2013 оны 30 тоот тогтоолоор баталсан байдаг.