ДОТООД АУДИТ
ТАНИЛЦУУЛГА
Монгол улсын “Төсвийн тухай хууль”-ийн 69 дүгээр зүйлд “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна” гэж заасан бөгөөд Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан “Дотоод аудитын дүрэм”-ийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/578 дугаар захирамжаар Дотоод аудитын албаны дүрэм, бүтэц орон тоог шинэчлэн батласаны дагуу тус алба нь 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудал, хамрах хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан байгууллага, нэгжийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, төсвийн зарцуулалт хөрөнгө өр төлбөр, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд зөвлөн туслаж тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино. Дотоод аудитын үйл ажиллагаа нь ил тод, бие даасан, хараат бус байж, аудитын дүнг бодитой, үнэн, зөв, шударгаар тайлагнана.
ДОТООД АУДИТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ, ХАМРАХ ХҮРЭЭ
Төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын үйл ажиллагаа нь дараах чиглэлтэй байна.
Дотоод аудитын үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж болон Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандартад нийцсэн, санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан арга зүйн хүрээнд явагдана.