Газрын алба

Мэдээг хуваалцах

Танилцуулга

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2016 оны А626, А/635 дугаар захирамжаар нийслэлийн Өмчийн харилцааны бүтэцээс нийслэлийн Газрын албаны бүтэцийг салгаж бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт оруулсантай холбогдуулан2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс Баянгол дүүргийн газрын алба дараах бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Албаны дарга, санхүү бүртгэлийн мэргэжилтэн ,архив бичиг хэргийн ажилтан, газар зохион байгуулагч 4, өмчлөлийн мэргэжилтэн 1, бүртгэлийн мэргэжилтэн 1, төлбөрийн байцаагч 2, жолооч, үйлчлэгч, сахиул гэсэн нийт 14 албан хаагчдын бүтэц орон тоотой ажиллаж байна. 2016 оны 11 дүгээр сараас дүүргийн Засаг даргын Тамгын газрын өргөтгөлийн шинэ барилгын 3 давхарт  байрлаж байна. 

 

Дүүргийн Газрын алба:

Нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батласан “Нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийн зорилт, үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө, Нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийслэлийн Газрын албаны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, албаны ажилтнуудын ажлын уялдаа холбоог идэвхжүүлэх, хууль тогтоомж, дүрэм журмыг иргэдэд сурталчилах, газрын маргаан илэрсэн зөрчлийг арилгах зорилготой.

Албаны хүрэх түвшин

Газар ашиглах, эзэмших, өмчлөх иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг Монгол Улсын өргөдөл, гомдол шийдэх тухай болон бусад хуульд заасан үндэслэл, шаардлагыг ханган шийддэг зөрчилгүй жишиг албаны түвшинд хүрнэ. 

Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:

· Нийслэлийн Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний төсөлд санал өгөх, Дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл боловсруулах, шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, тайланг зохих журмын дагуу бэлтгэн нийслэлийн Газрын алба болон Засаг даргад тайлагнах,

· Газрын харилцааны хууль тогтоомжоор олгогдсон эрх хэмжээний хүрээнд, дүүргийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг үндэслэн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх ажлыг зохион байгуулах,

· Газрын зөрчлийг таслан зогсоох, хянан шийдвэрлэх, хуулийн дагуу газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах,

· Ажил үйлчилгээг сайжруулах, ажилтан албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, газрын менежментийг боловсронгуй болгоход чиглэсэн судалгаа хийх, санал боловсруулах, тайлагнах,

· Газар эзэмшигч, ашиглагчдын гэрээг дүгнэх, баталгаажуулах ажлыг зохион байгуулах, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, зөрчлийг илрүүлэх, арилгах арга хэмжээг зохион байгуулах,

· Дүүргийн газрын нэгдмэл сангийн тайланг зохих хугацаанд гаргах, нийслэлийн Газрын албанд ирүүлэх,

· Газар өмчлөлийн мэдээллийн санг хөтлөх, ажлын зураг үйлдэх, мэдээллийг газар өмчлөлийн болон мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн хэлтсүүдэд тогтмол ирүүлэх,

· Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах ажлыг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах,

· Газрын төлбөрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, иргэд олон нийтэд сурталчлан тайлбарлах, мэдээлэл зөвлөмж өгөх, газрын төлбөр төлөгчдийн бүртгэл мэдээллийг тогтмол хөтлөх,

· Газрын төлбөрийн орлогыг төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх,

· Тухайн жилийн төлбөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тайлан мэдээг зохих журмын дагуу гаргах, тайлагнах,

· Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль тогтоомж болон газар эзэмших, ашиглах гэрээний биелэлтийг ноцтой зөрчсөн, их хэмжээний өр төлбөртэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, гэрээг цуцлах асуудлаар санал боловсруулж, шийдвэрлүүлэх.

Үйлчилгээ үзүүлэх банк дансны дугаар

Газрын төлбөрийн данс:2602003038/Төрийн сан/

Гэрчилгээний үнэ тушаах данс: 100200529001/Төрийн сан/

Кадастрын зургийн үнэ төлөх данс: 100200529001/Төрийн сан/

Архивын лавалгаа мэдээллээр үйлчилэх: 100200529001/Төрийн сан/