БАЯНГОЛ ДҮҮРЭГ
ЗАСАГ ДАРГА
Засаг даргын тамгын газар
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс
Анх 1991 онд “Хөдөлмөрийн зах“ нэртэйгээр 3 хүний орон тоотойгоор байгуулагдаж 1992-1994 онуудад Баянгол дүүргийн Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэст нэгдэн үйл ажиллагаагаа явуулж байгаад 1994 оноос “Хөдөлмөрийн бирж” нэртэйгээр тусдаа хэлтэс болон зохион байгуулагдаж 1997 оноос Хөдөлмөр зохицуулалтын алба, 1998-2004 онд “Хөдөлмөр эрхлэлтийн алба”, 2004онд дүүргүүдийн хөдөлмөр эрхлэлтийн алба, халамжийн төвийг нэгтгэснээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс байгуулагдан ажиллаж байсан.
Нийгмийн Халамжийн Төв нь анх 1997 онд Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсээс “Нийгмийн халамжийн төв” нэртэйгээр тусдаа хэлтэс болон 7 хүний орон тоотойгоор зохион байгуулагдаж 2005 оныг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байв.
Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь 2016 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөж, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг шинээр болон өөрчлөн байгуулагдаж Нийгмийн халамжийн алба, Хөдөлмөр эрхлэлтийн алба, Захиргаа, хяналтын албан гэсэн 3 албатай 70 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Монгол Улсын болон хөдөлмөрийн баатар, ардын цолтон, ахмад дайчин, түүнчлэн дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр (нөхөр) -т орон сууцны хөлс төлөхөд болон нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээ нь Засгийн газраас тогтоосон орон сууцны хөлсний болон түлшний үнийн хөнгөлөлтийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэнэ.
Хоёр буюу түүнээс дээш төрлийн алдар цолтой ахмад настан өөрийн сонгосон зөвхөн нэг төрлийн алдар цолныхоо дагуу тусламж, хөнгөлөлтөд хамрагдана. Энэхүү заалт ахмад дайчинд хамаарахгүй.
Тайлбар: Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан/1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүнд сар бүр олгох мөнгөн тусламж, нийслэлээс аймагт, аймгаас нийслэлд ирэх буцах замын зардал, рашаан сувилалын эрхийн бичгийн үнийн хөнгөлөлт, замын зардал, орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламжийг 2018 оны 1 сарын 1-нээс эхлэн эрх үүсэхийг анхаарна уу.
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг энэ хуулийн 13.5.1-13.5.5-д заасан өрх, иргэнд нэг удаа, энэ хуулийн 13.5.6-д заасан хүүхдэд сард нэг удаа, энэ хуулийн 13.5.7-д заасан иргэнд улиралд нэг удаа, энэ хуулийн 13.5.8, 13.5.9-д заасан иргэнд жилд нэг удаа тус тус олгоно.
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах зорилтот бүлгүүд
1. Ахмад настан
2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
3. Хүнд нөхцөлд байгаа хүүхэд
4. Хүчирхийлэлд өртсөн иргэн
5. Хорих ангиас суллагдсан иргэн
6. Согтууруулах, мансуурах донтох өвчтэй иргэн
7. Эдгэшгүй хүнд өвчтэй хүн
8. Гэр оронгүй тэнэмэл амьдралтай өрх, иргэн
9. Шилжин суурьшсан энэ хуулийн 3.1.2-т заасан өрхийн гишүүн-иргэн
10. Өрх толгойлсон эх /эцэг/
Үйлчилгээнд хамрагдах хүсэлтийг хэрхэн гаргах вэ?
Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрх, иргэн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтийг дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлнэ:
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол хөдөлмөр, чадвар алдалтын хувь тогтоосон акт
Хүүхдийн мөнгөний олголт, хэрэгжилтийг Засгийн газрын 2012 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам”-аар зохицуулдаг. Эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй байгаа одоогийн нөхцөл байдлаас хамаарч Монгол улсын Их хурлаас 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 38 дугаар тогтоолыг батлан гаргасан. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Босго оноо тогтоох тухай” 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/152 дугаар тушаалаар Хүүхдийн мөнгөний босго оноог 502,567-оор тогтоогдсон байна.
Дээрх Засгийн газрын тогтоолоор нийгэм эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан хүүхдийн мөнгөний олголтыг амьжиргааны түвшнээс хамааруулан 2 өөр цаг хугацаанд олгохоор зохион байгуулж байна.
Өөрөөр хэлбэл өрхийн мэдээллийн нэгдсэн санд байрлаж байгаа амьжиргааны түвшний 502.567 гэсэн босго онооноос доогуур багтаж байгаа 660 мянган хүүхдэд хүүхдийн мөнгийг хуучин жишгээр бэлнээр олгож, харин үлдсэн 400 мянга орчим хүүхдүүдийн хувьд Сангийн яаманд нэр байрших замаар, тодорхой хугацааны дараа бэлнээр авах юм.
Иргэдийн дунд хүүхдийн мөнгөнөөс хасагдлаа, хүүхэд маань авахгүй үлдчихлээ гэж санах зовох хандлага их байгаа бөгөөд “Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох” журмын дагуу хүүхэд бүр хүүхдийн мөнгөө авна.
Хүүхдийн мөнгөнд хамрагдахдаа арилжааны банкинд хүүхдийн мөнгөний данс нэээлгэх, мөн өөрийн амьдарч буй хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандан Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хүүхдийн мэдээллийг оруулсны дараа хүүхдийн мөнгө авах эрх үүснэ.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 22 дугаар зүйл 22.2.1 дэх заалт Хүнсний бүтээгдэхүүн, эсхүл хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгох үйлчилгээг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны А/20 дугаар тушаалаар батлагдсан “Хүнсний эрхийн бичиг олгох журам”-ын хүрээнд үйлчилгээг үзүүлдэг.
Журмаар “Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа”-ны хамрагдаж, хүнсний эрхийн бичиг олгох амьжиргааны түвшингийн босго оноо /240,317/-ны нөхцлийг хангасан өрхийн гишүүн-иргэнд сар бүр үйлчилгээг үзүүлдэг. Тус үйлчилгээнд хамрагдаж байгаа 0-18 насны хүүхдэд 6,500 төгрөг, том хүнд 13,000 төгрөгний үний дүнтэй хүнсний эрхийн бичгийг цахим хэлбэрээр олгож байна.
Үйлчилгээнд хамрагдахаар хүсэлт гаргаж байгаа өрх, иргэн хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн өргөдлийн маягтын дагуу өргөдлөө гаргах бөгөөд өргөдөлд үндэслэн өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсанаар үйлчилгээнд хамрагдах эсэх шийдвэр гарна.
Өрх нь сонгон шалгарсан дэлгүүрээс доорх бүтээгдэхүүнийг хүнсний эрхийн бичгээр худалдаж авна. Үүнд:
1. Мах, дайвар бүтээгдэхүүн (импортын бус)
2. Сүү, сүүн бүтээгдэхүүн (импортын бус)
3. Гурил, гурилан бүтээгдэхүүн (импортын бус)
4. Цөцгийн тос
5. Элсэн чихэр
6. Төмс, хүнсний ногоо
7. Будаа
8. Ургамлын тос
9. Өндөг
10. Жимс, жимсгэнэ
[1] Ингэснээр насанд хүрсэн нэг хүний хоол хүнсээр өдөрт авах 2500 ккал-ын илчлэгийг хэвийн хэмжээнд авах нөхцөл хангагдаж байгаа бөгөөд хамгийн бага хэрэглээтэй хүн амын хувьд өдөртөө 1800 ккалориос доогуур илчлэг авдаг байна.
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Энэхүү хөнгөлөлтөд хөдөө орон нутгаас аймаг, нийслэлд ирж суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч тус бүрт ирж очих унааны зардлыг жилд нэг удаа орон нутгийн нийтийн тээврийн тарифт үнээр олгоно.
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
№ |
АЛБАН ТУШААЛ |
УТАСНЫ ДУГААР |
1 |
Жижүүр |
70130703 |
2 | Нэг цэгийн үйлчилгээ | 70120703 |
3 | Өрхийн мэдээллийн сан, өргөдөл, гомдол | 11369211 |