11-р хороо

Мэдээг хуваалцах

Танилцуулга

     Улаанбаатар хотод Засаг захиргааны район байгуулах тухай БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1965 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотыг Найрамдал, Сүхбаатар, Октябрь, Ажилчин гэх 4 район болгон байгуулахад тус хороо нь  1965 онд Октябрийн районы 18  дугаар хороо нэртэйгээр анх байгуулагдсан.

     1992 онд “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хууль батлагдан, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн бүтэц өөрчлөгдөн, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо  болон зохион байгуулагдсан.  

     Баянгол дүүргийн 11 дүгээр хороо нь 92 га  газар нутагтай, 6635 хүн ам, 1737 өрхтэй гэр хороолол, орон сууцны байр хосолсон хороо юм.Тус хорооны нутаг дэвсгэрт ЭХЭМҮТөв, “Баянгол”, “Гурван гал”, “Вансэмбэрүү”  эмнэлэг, МҮОНРТ, UBS, SBN, Боролдой студи, Сэрүүлэг дээд сургууль, Монголын Үндэсний их сургууль, Радио телевизийн дээд сургууль, Хүрээ мэдээлэл технилогийн дээд сургууль, “Энх-Өргөө” хувийн цэцэрлэг зэрэг 90 гаруй аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа эрхэлж байна.

Хорооны иргэдийн спортын амжилтууд:

- 2017 онд “Баянгол олимп” иргэдийн спортын наадмын волейболын төрөлд III дугаар байр

- 2017 онд “Баянгол олимп “иргэдийн спортын наадмын сагсан бөмбөгийн төрөлд III дугаар байр

- 2018 онд “Баянгол олимп” иргэдийн спортын наадмын сагсан бөмбөгийн төрөлд III дугаар байр

- 2019 онд “Оюутан залуучуудын наадам”-ын сагсан бөмбөгийн төрөлд III дугаар байр

Хорооны Засаг дарга нар

  1. Сосор 1992-1996 он
  2. С.Юндэндорж 1996-2000 он
  3. Цэрэнжаргал 2000 он
  4. О.Нарангэрэл 2000 он
  5. Г.Эрдэнэчимэг 2001-2002 он
  6. С.Нацагдорж 2008-2011 он
  7. Н.Балжинням 2007-2008 он
  8. С.Нацагдорж 2008-2011 он
  9. Б.Алтанцэцэг 2011-2012 он
  10. Д.Эрдэнэтуяа 2012 оны арванхоёрдугаар сараас хойш ажиллаж байна.

ИНХ-ын дарга нар

  1. Д.Шатар 1992-2008 он
  2. Ш.Лодойдамба 2008-2012 он
  3. Д.Ганбат 2012 оноос хойш ажиллаж байна.