Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна
Монгол Улсын хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалт өнгөрсөн хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар /2021.03.10/ Баянгол дүүрэг цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад 800 гаруй хүн хамрагдсан бөгөөд нийт 6662 иргэнийг хамруулаад байна. Уг вакцинжуулалтын ажил хуваарийн дагуу Баянгол дүүрэгт байнгын 4, түр 4 цэг дээр үргэлжилж байна. Тухайлбал,
Байнгын 4 цэг:
- Ахмадын эмнэлэг
- Хүүхдийн эмнэлэг
- Төмөр замын нэгдсэн эмнэлэг
- UB мед

Түр 4 цэг:
- 40-р сургууль
- 78-р сургууль
- Гэмтэл согог судлалын үндэсний төв
- ДЦС-4 цэгүүдэд улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтэн, цагдаа, онцгой байдлын алба хаагчид, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний албан хаагчдыг вакцинжуулалтад хамруулжээ.
Вакцинд хамрагдах албан байгууллагын албан хаагч нар цагийн хуваарийнхаа дагуу ирж, бөөгнөрөл үүсгэхгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ сахин үйлчлүүлэхийг БГД-ийн Эрүүл мэндийн төвийн Дархлаажуулалтын эмч Ц.Даваажав зөвлөж байна.
.JPG)
Вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс:
- Дулаан хувцаслах, 2 хоног ус хүргэхгүй байх
- Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
- Боолт хийх, эм тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
- Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
- Халуурах ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах
- Давтан тунгаа товлосон хугацаанд хийлгэх
- Халдвар хамгааллын дэглэмийг сахина.