©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

Цаг үеийн мэдээ | 2021-08-10 | Энэхүү мэдээг уншсан тоо: 2510

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын зөвлөх Ж.Баатар, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний газрын дарга Б.Лхагвабаатар нар өнөөдөр "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай хоёр дахь удаагийн уулзалтаа хийлээ.  

Уулзалтад Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Хүрэлбаатар, Их барилга, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Баярмагнай, Ерөнхий инженер Б.ЗоригтбаатарЗураг төслийн төвийн орлогч дарга Р.Энхдалай, Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангийн дарга Ө.Ууганжаргал нар оролцсон бөгөөд энэ удаагийн уулзалтаар “Улаанбаатар төмөр зам”-ын Нэгдүгээр орлогч дарга асан Н.Цэрэнноров агсны нэрэмжит гудамжны тохижилтын ажлыг хэрхэн хийж гүйцэтгэх талаар санал солилцлоо. Тодруулбал, Н.Цэрэнноров агсны нэрэмжит гудамж нь дүүргийн 1, 3, 4 дүгээр хороог дамнан байрладаг юм. 

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Манай зүгээс дүүргийнхээ орон нутгийн төсвийг хэлэлцэхдээ дээрх гудамжны тохижилтын ажилд зориулан төсөв суулгуулах болно. Мөн миний бие Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн хувьд нийслэлийн төсөвт тодорхой хэмжээний төсөв суулгуулах саналаа НИТХ-д танилцуулна” гэсэн юм.

Уулзалтын үеэр хоёр тал хамтарсан ажлын хэсэг байгуулж, энэ баасан гарагт дүүргийн 1, 3, 4 дүгээр хороонд ажиллах, цаашлаад тохижилтын ажлын даалгаврын зургийг нарийвчлан гаргахаар боллоо. Ингэснээр тохижилтын ажлын төсвийг эцэслэх улмаар дүүрэг болон "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагууд Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах юм.  

Ташрамд мэдээлэхэд, өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон анхны уулзалтаар Баянгол дүүргийн ЗДТГ, “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтран “Орос, Монголын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн”-г тохижуулах асуудлыг хэлэлцэж, энэ ажил өдгөө амжилттай хэрэгжиж байна. Тодруулбал, тус цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талын саадны тохижилтын ажлыг “Улаанбаатар Төмөр зам” ХНН гүйцэтгэж байгаа бол дүүргээс ногоон байгууламжийг хийхээр болж ажлаа эхлүүлсэн. Энэ ажил он дамжин хийгдэх бөгөөд мэргэжлийн байгууллагынхан тус цэцэрлэгт хүрээлэнд зүлэг, мод тарихаар хөрсөө бэлдэж байгаа юм.  Түүнчлэн дүүргийн зүгээс тус цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талын саадны арын явган хүний замыг 38 дугаар сургууль руу үргэлжлүүлэн гүйцээсэн бол хойд талынх нь эвдрэл, гэмтэлтэй замыг хучих ажлыг удахгүй хийж гүйцэтгэх юм. 

Шинэ мэдээ

Баянгол дүүргийн 11 сурагч элсэлтийн ерөнхий шалгалтандаа 800 оноо авлаа

2022-07-01 | Үзсэн тоо: 167

Тарья, арчилъя, усалъя, ургуулъя” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

2022-07-01 | Үзсэн тоо: 90

БГД-ийн 5, 6 ХОРООНД ДӨРВӨН БАЙРШИЛД ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ ЗАСВАРЛАЖ, ШИНЭЭР ТАВИАД БАЙНА

2022-07-01 | Үзсэн тоо: 96

Баянгол дүүрэгт Үндэсний их баяр наадмыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ эхэллээ

2022-07-01 | Үзсэн тоо: 74

Ө.Сумъяабаатар: Дүүрэгт хийгдэж байгаа явган замыг боломжоор нь өргөн хийгээрэй  

2022-06-27 | Үзсэн тоо: 36

Баянгол дүүрэг УБТЗ-ын Политехник коллежтой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа  

2022-06-27 | Үзсэн тоо: 302

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Япон улсын Элчин сайдын Яамны II нарийн бичгийн дарга, ноён Танака Рёог хүлээн авч уулзлаа

2022-06-27 | Үзсэн тоо: 643

“Үйлдвэрлэгчээс-Хэрэглэгч танд” төслийн хүрээнд менежментийн баг сонгон шалгаруулах тухай зарлал

2022-06-21 | Үзсэн тоо: 42

Ө.Сумъяабаатар: Гэмтлийн эмнэлгийн 1,5 км замыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 эгнээ болгож, өргөтгөн шинэчлэх ажил эхэллээ

2022-06-21 | Үзсэн тоо: 235

Баянгол дүүргийн ЗДТГ-ын алба хаагчдын хүүхдүүд Хилийн 0164 дүгээр ангитай танилцлаа

2022-06-21 | Үзсэн тоо: 233

Баянгол дүүргийнхээ 4, 5, 25 дугаар хороонд ажиллалаа

2022-06-20 | Үзсэн тоо: 117

БЭЛТГЭЛ ҮҮРЭГТНҮҮДЭД “ЦЭРГИЙН БАГА МЭРГЭЖИЛ ОЛГОХ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДУУСЛАА

2022-06-20 | Үзсэн тоо: 55

Гавьяат эдийн засагч Г.Янсанжав: Говьд мод тарихаас илүү УСНЫ НӨӨЦИЙГ хамгаалах нь чухал

2022-06-16 | Үзсэн тоо: 38

Ө.Сумъяабаатар: Долдугаар сарын эхний долоо хоногтоо багтаан төв зам дагуух хашаа хайсыг будаж, засварлах шаардлагатай

2022-06-15 | Үзсэн тоо: 549

БГД-ийн төр захиргааны байгууллагынхан спортын 5 төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодрууллаа

2022-06-13 | Үзсэн тоо: 1196

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 6528

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5528

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4890

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 4586

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4370

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3931

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3789

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 3268

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2860

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2815

БГД-т "Хархорин", "Сандэй", "Барс", "Орхон", "Гранд плаза" зэрэг таван худалдааны төвд дархлаажуулалтын цэг нээлээ

2021-11-17 | Үзсэн тоо: 2799

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2601

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2510

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2365

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2352

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.