Баянгол дүүргийн Засаг даргын Зөвлөлийн хурал өнөөдөр боллоо.
Хурлаар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэр дэх замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах зарим арга хэмжээг танилцууллаа.
Хуралд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон орлогч нар, дүүргийн ЗДТГ-ын дарга болон хэлтсийн дарга нар мөн дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн удирдлагууд оролцлоо.
БГД-ийн 5, 6 дугаар хороо:
БГД-ийн 24 дүгээр хороо:
БГД-ийн 25 дугаар хороо:
БГД-ийн 19 дүгээр хороо:
Түүнчлэн БГД-ийн 19 дүгээр хорооны хэд хэдэн байршилд замын түгжрэлийг бууруулах хамгийн энгийн зохион байгуулалт хийх шаардлагатай байгааг онцолсон. Үүнд:
Мөн авто замын түгжрэл саатлыг багасгахын тулд зарим байршилд түр хайс байрлуулах тухай асуудлыг хөндсөн. Тодруулбал, Хасбаатарын гудамж, Өргөө гудамж замд 60 метр түр хайсыг байрлуулан хөдөлгөөний ачааллыг бууруулах. Нэг чигийн хөдөлгөөний эрчмийг тойрог хэлбэрийн зохион байгуулалтаар дэмжсэнээр шулуун хөдөлгөөний эрчмийг 2 дахин нэмэгдүүлэх боломжтой гэсэн юм. Үүнээс гадна дүүргийн нутаг дэвсгэрт нийт 6 байршилд 600 метр түр хайс, тэмдэг, хөдөлгөөн зохицуулах техник, хэрэгслийг байрлуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах уулзвар замуудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх боломжтой. Хэрэв ийм арга хэжмээ авахгүй бол зарим үед замын цагдаа нар талбайн үйлчлэгч шиг ажиллаж байна гэсэн.
БГД-т 15 сургуулийн гадна орчинд шинээр авто зогсоол байгуулах шаардлагатай
Зөвлөлийн хурлын үеэр бас нэг чухал асуудал хөндсөн нь “Хүүхдэд ээлтэй Баянгол дүүрэг” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эхний ээлжинд 113 болон 19 дүгээр сургуулийн орчмыг хүүхдэд аюулгүй байлгахад анхаарч, зарим арга хэмжээг авах шаардлагатай байгааг онцолсон. Тухайлбал, 113 дугаар сургуульд эцэг эхчүүд хүүхдүүдээ хүргэж өгөхөд хэд хэдэн асуудал тулгардаг. Нэгдүгээрт сургуулийн орчимд авто зогсоол байхгүй, зам нь уруу байрлалтай учраас эцэг эхчүүд зам дагуу хүүхдээ буулгаад явдаг. Энэ нь хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдэлийг бүрдүүлдэг. Иймээс сургуулийн хажууд байгаа гараашийг буулгаж газар чөлөөлөх, түүн дээрээ авто зогсоол байгуулах шаардлагатай байна гэсэн юм. Хоёрдугаарт, тус сургуулийн орчимд явган хүний замыг өргөтгөх шаардлагатай. Зарим хүүхэд холоос алхаж ирдэг учраас замыг өргөтгөх, гэрэлтүүлэг нэмэх шаардлагтай гэдгийг онцоллоо. Үүнээс гадна БГД-ийн 20 дугаар хороо 19 дүгээр сургуулийн баруун талын гараашуудыг мөн л буулгах шаардлагатай байна. Учир нь хүүхдүүд сургуульдаа ирж очихын тулд 6 эгнээ, 18 метр өргөн хөдөлгөөний ачаалал ихтэй авто замаар зорчдог бөгөөд зам тээврийн осол өртөх магадлал өндөр. Иймээс сургуулийн хажууд байрласан гараашуудыг буулгаснаар 16 метр өргөн, 50 метр өргөнтэй 40-50 авто машины ил зогсоолыг байгуулах боломжтой. Хэрэв энэ зогсоолыг байгуулчихвал эцэг эхчүүд хүүхдүүд зам дагуу буулгах шаардлагагүй болно гэлээ.
Хурлын төгсгөлд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар: Дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэр дэх замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээ болон саналуудыг дэмжиж буйгаа илэрхийлээд зарим байршлууд тэр дундаа “Алтай хотхон”, Гурвалжингийн гүүр болон Өргөө кино театр мөн сургууль орчмын бүсийг хүүхдэд аюулгүй болгох саналуудыг газар дээр нь очиж үзэн цаг алдалгүй шийдвэрлэх болно. Үүнээс гадна Гурвалжингийн гүүрний засвар шинэчлэлд зайлшгүй анхаарах шаардлагатай. Учир нь хот баруун тийшээ тэлж байна. Хан-Уул, Яармаг чиглэл рүү хөдөлгөөн нэмэгдэнэ. Иймээс Гурвалжингийн гүүрний явган хүний замыг өргөтгөн шинэчлэх, дугуйн замтай болгох, одоо явган хүний зам дээр суурилуулсан гэрэлтүүлгийг замын гол шилжүүлэх шаардлагатай бөгөөд холбогдох судалгааг хийе. Мөн Барс зах орчимд түгжрэл их үүсдэг. Иймээс гүүрэн гарц байгуулах асуудлаар захын удирдлагуудтай уулзалт зохион байгуулая. Үүнээс гадна түр хайс, тэмдэг авах төсвөө нягталж мэдээллээ ирүүлээрэй. Цаашид бид энэ ажлуудаа том зураглалаар ажлуудаа харж хийх шаардлагатай гэсэн юм.